Ц.БАЯР

Untitled-2 Зууны мэдээсонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартааЭко нооскомпанийн үйл ажиллагааг онцолж байна.

22894038_1690639244302411_7199193549950763764_n

 

Хонины ноосоор  барил­гын дулаалгын  материал үйлдвэрлэг­чЭко нооскомпани 2011 онд Дархан-Уул аймагт байгууллагдсан байна. Дулаалгын олон материал байдаг хэдий ч хонины ноосон дулаан тусгаарлагчыг одоогоорЭко нооскомпани үйлд­­вэрлэж байна. Ноос нь химийн бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг сайн нэвтрүүлдэг ажээ. Дулаан тусгаарлах материалыг хортон шавьж­наас хамгаалах зорилгоор далайн давс ашигладаг юм байна. далайн давс нь хүн ба байгальд аюулгүйн дээр дулаан тусгаарлах өндөр чадвартай хэмээн үйлдвэрлэгч онцлов.

Монгол хонины ноос­ны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхэгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг. Нэг килограмм хуурай ноос 960 килоджоул дулаан ялга­руулдаг гэж тус үйлд­вэрийн маркитенгийн мэр­гэжилтэй Б.Оюун­сүрэн ярьсан юм. Мөн тэд 2016 оноос хонины ноосон хөнжил, гудас үйлдвэрлэж эхэл­сэн байна. Мал аж ахуйн уламж­­лалт хэрэгцээг ор­чин үеийн дэвшилтэт техно­логиор боловсруулж бай­гаагаараа бусад дулаан тусгаарлагчаас давуу тал­тай. Гэр хороолол, байшинд амьдардаг хэрэг­лэгчдэд зориулж банкны ногоон зээлд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжийг олгож байгаа аж.

 

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум XIII баг, Өмнөд үйлдвэрийн район

Майл: info@ecowool.mn

Утас: +976-70373763

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин