С.ШИЖИРБААТАР

 Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд 240 бөх зодоглов. Энэ барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч нарын хүчитнүүд зодоглосон юм. Харин улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын харцага О.Хангай нарын бөхчүүдийг үзэгчид үгүйлэнгүй байсан юм. Даваа, унаа хослосон найман давааны дараа улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Арслан П.Бүрэнтөгсийн хувьд бэлтгэл тун чамбай байгаагаа харуулав. Сайхан байна аа. Ингэж барилдаад байвал аварга цол түүнд энүүхэнд юм шиг. Өмнөговьд болсон улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд улсын харцага О.Хангайг илүүрхэн орхиж түрүүлж харагдсан. Сая заалны барилдаанд хэд хэд түрүүлж онцгойроод байсан улсын харцага Б.Бат-Өлзийг зургаагийн даваанд амлан авч барилдахдаа тун гоё хаясан юм. Мөн сайхан барилдаан үзүүлсэн бөх гэвэл улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Д.Тамир, аймгийн арслан Б.Даваа-Очир нарыг нэрлэж болохоор байлаа. Улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар сүүлийн үеийн барилдаануудад доогуур даваанд уначихаад байгаа. Бэлтгэл тааруу л байгаа юм болов уу. Барилдааны дүйзийг гурвын даваанаас сонирхоорой.

 

Гурвын даваа

Ч.Санжаадамба у.ав -З.Наранбаатар а.а

П.Бүрэнтөгс у.а-А.Мягмаржав а.х

Н.Батсуурь у.а-Г.Ганцоож а.а

Х.Мөнхбаатар у.а-Т.Төгсдөлгөөн а.н

Р.Пүрэвдагва у.а-Н.Өсөхбаяр а.х

Ж.Бат-Эрдэнэ у.г-Б.Энхсайхан а.х

Д.Баасандорж у.з-Д.Цэвэлсодном а.х.а

Н.Жаргалбаяр у.з-Д.Цэрэнтогтох ц.а

Н.Батзаяа у.х-Б.Эрдэнэбаяр а.з

Т.Баасанхүү у.х-Н.Баттүвшин а.а

Б.Одгэрэл у.х-Д.Ганцоож а.з

Б.Бат-Өлзий у.х-П.Эрхэмжаргал а.а

М.Бадарч у.х-Б.Хадбаатар а.а

Э.Энхбат у.ө.и.ө.д.н-Ш.Мөнгөнбаатар а.х.а

Л.Цэрэнтогтох у.ө.и.н-Б.Мөнх-Эрдэнэ а.а

Л.Гантулга у.н-Г.Ганбаатар а.а

Ч.Баянмөнх у.н-Б.Уугандаваа а.а

Л.Лха-Очир у.н-П.Мөнхбат а.а

Ш.Шинэбаяр у.н-М.Даваасүрэн а.з

Г.Баасандорж у.н-Д.Тогтохжаргал а.а

Бо.Батжаргал у.н-Э.Мөнхбаатар а.а

Б.Дэлгэрсайхан у.н-Б.Отгонбаатар а.а

Л.Шинэбаатар у.н-Д.Хүдэрбулга а.а

Б.Чимэдвандан у.н-Д.Бадамгарав а.а

Б.Хишигбаатар у.н-Ч.Эрдэнэсайхан а.з

Б.Бат-Эрдэнэ у.н-Б.Түмэндэмбэрэл а.з

Г.Ганжад у.н-Б.Даваа-Очир а.а

Д.Тамир у.н-М.Эркебулан а.а

Т.Бэгзсүрэн а.а-Д.Аззаяа а.х

Ц.Сандагдорж а.а-Ж.Наранбаатар а.а

Дөрвийн даваа

Ч.Санжаадамба у.ав -Т.Төгсдөлгөөн а.н

П.Бүрэнтөгс у.а-М.Даваасүрэн а.з

Н.Батсуурь у.а-Д.Хүдэрбулга а.а

Р.Пүрэвдагва у.а-Ц.Сандагдорж а.а

Ж.Бат-Эрдэнэ у.г-Д.Тогтохжаргал а.а

Д.Баасандорж у.з-Б.Даваа-Очир а.а

Н.Жаргалбаяр у.з-Т.Бэгзсүрэн а.а

Н.Батзаяа у.х-Б.Отгонбаатар а.а

Т.Баасанхүү у.х-Ш.Мөнгөнбаатар а.х.а

Б.Одгэрэл у.х-Д.Тамир у.н

Б.Бат-Өлзий у.х-Б.Бат-Эрдэнэ у.н

М.Бадарч у.х-Б.Хишигбаатар у.н

Л.Цэрэнтогтох у.ө.и.н-Б.Чимэдвандан у.н

Л.Гантулга у.н-Бо.Батжаргал у.н

Ч.Баянмөнх у.н-Л.Лха-Очир у.н

Тавын даваа

Ч.Санжаадамба у.ав-гоцмөргөв

П.Бүрэнтөгс у.а-Б.Отгонбаатар а.а

Р.Пүрэвдагва у.а-Б.Даваа-Очир а.а

Ж.Бат-Эрдэнэ у.г-Л.Цэрэнтогтох у.ө.и.н

Н.Жаргалбаяр у.з-Д.Хүдэрбулга а.а

Т.Баасанхүү у.х-Д.Тамир у.н

Б.Бат-Өлзий у.х-Ч.Баянмөнх у.н

М.Бадарч у.х-Бо.Батжаргал у.н

 

Зургаагийн даваа

Ч.Санжаадамба у.ав-Ж.Бат-Эрдэнэ у.г

П.Бүрэнтөгс у.а-Б.Бат-Өлзий у.х

Н.Жаргалбаяр у.з-Д.Тамир у.н

Бо.Батжаргал у.н-Б.Даваа-Очир а.а

 

Долоогийн даваа

Ч.Санжаадамба у.ав-Б.Даваа-Очир а.а

П.Бүрэнтөгс у.а-Н.Жаргалбаяр у.з

Наймын даваа

П.Бүрэнтөгс у.а-Ч.Санжаадамба у.ав