Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Ингэхдээ энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан хүртэлх нийт дөрвөн барилдааны дүнг хамруулсан байна. Шинэчилсэн чансааг Улсын арслан П.Бүрэнтөгс 5964 оноотойгоор тэргүүлжээ. Тэрээр цагаан сараас хойш зохион байгуулагдсан бүх барилдаануудад зодоглосон байна. Тухайлбал, цагаан сарын барилдаанд үзүүрлэж, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Мөн эх орончдын өдрийн барилдаанд зодоглож,  хоёрын даваанд өвдөг шороодсон бол зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны зургаагийн даваанд  унажээ. Чансааны дэд байрт улсын харцага Б.Бат-Өлзий 5870 оноотойгоор, гуравдугаар байрт 5250 оноотой улсын аварга Ч.Санжаадамба нар тус тус бичигдэж байна.

д/д Овог Нэр Цол Чансаа
1 Пүрэв Бүрэнтөгс у.а 5965
2 Баярхүү Бат-Өлзий у.х 5870
3 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 5250
4 Баатар Амарзаяа у.н 4200
5 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 3567
6 Оргих Хангай у.х 3540
7 Батбаяр Даваа-Очир а.а 2985
8 Чотон Баянмөнх у.н 2840
9 Ганпүрэв Ганбаатар а.а 2615
10 Дорж Анар у.н 2470
11 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.з 2355
12 Жаргалсайхан Чулуунбат у.н 2202
13 Жанцан Бат-Эрдэнэ у.г 2170
14 Төрөө Баасанхүү у.х 2090
15 Батнасан Гончигдамба у.г 2060
16 Цэдэв Содномдорж у.а 1990
17 Төрмөнх Бэгзсүрэн а.а 1970
18 Нэгдэл Жаргалбаяр у.з 1945
19 Болдбаатар Батжаргал у.н 1928
20 Энхтөгс Оюунболд у.а 1617
21 Даваасүрэн Аззаяа а.х 1585
22 Балган Хишигбаатар у.н 1555
23 Батжаргал Хадбаатар а.а 1530
24 Хадбаатар Мөнxбаатар у.а 1520
25 Дашзэвгэ Баасандорж у.з 1455
26 Ганболд Баасандорж у.н 1440
27 Мягмар Бадарч у.х 1402
28 Алтанбагана Цацабшир у.х 1385
29 Шүxэрт Уламбаяр у.х 1375
30 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 1337
31 Лхагваа Лха-Очир у.н 1265
32 Батзориг Батмөнх.Б у.з 1255
33 Хүрэл-Очир Гантулга у.х 1250
34 Лувсандорж Цэрэнтогтох у.н 1215
35 Доржханд Хүдэрбулга а.а 1215
36 Шоовдойхүү Шинэбаяр.Ш у.н 1195
37 Найдан Түвшинбаяр у.з 1180
38 Батцэнгэл Чимэдвандан у.н 1160
39 Жаалаа Наранбаатар а.а 1130
40 Дэлгэрсайхан Амарсайхан.Д у.н 1125
41 Дармаа Тамир у.н 1115
42 Цэрэнбат Сандагдорж а.а 1085
43 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 1030
44 Галсан-Очир Ганжад у.н 1030
45 Шар Мөнгөнбаатар а.х.а 1025
46 Бат-Өлзий Бат-Эрдэнэ у.н 1020
47 Намсрайжав Батсуурь у.а 1010
48 Алтангэрэл Отгонбаатар.А а.а 1005
49 Бааран Отгонбаатар а.а 980
50 Шархүү Пүрэвгарьд а.а 975

Эх сурвалж:www.polit.mn