Т.САЙХАН

МҮБХ-ны шинэ удирдлагууд хуралдаж, тэргүүлэгч гишүүдээ сонгожээ.   МҮБХ-ны шинэ дүрэмд тэргүүн нь дэд тэргүүнтэй байж болно гэж заасан. Тиймээс улсын заан Ц.Магалжавыг сонгож, тэргүүлэгчид санал нэгтэй зөвшөөрлөө. Цэцдийн зөвлөлийн даргаар дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдсон. Харин холбооны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаярыг сонгож, тэргүүлэгчид сонгогдсоноор шинэ бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.  Мөн тэргүүлэгчдийг сонгон баталжээ. Тэргүүлэгчдэд

  1. Д.Ганхуяг /улсын арслан/
  2. Д.Азжаргал /улсын арслан/
  3. Д.Рагчаа /улсын гарьд/
  4. И.Доржсамбуу /улсын гарьд/
  5. Г.Элбэг /улсын харцага/
  6. Л.Бадарч /улсын харцага/
  7. Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
  8. Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
  9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
  10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
  11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
  12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
  13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдлоо.

Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж, Цэцдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдөр хийхээр болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn