Х.ОЮУНБОЛД   

Дэлхийн хөлбөмбө­гийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сард ОХУ-ын 11 хотын цэнгэлдэх хүрээлэнд бол­но. Тэгвэл энэ тоглолтыг манай үзэгчид Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн урд талбайд баригдах  асарт тухлан шууд үзэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, энэ боломжийг бүрдүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өчигдөр болсон юм. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хананд тоглолт болох  хотуудын цэнгэлдэх хүрээлэнгийн танилцуулга болон бэлгэ тэмдэгЗавикачонын дүрсийг байрлуулсан нь со­нир­хол татаж байв. Арга хэмжээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Михайлов, “Россо трудцичестваагент­лагийн тэргүүн зөвлөх Дмитрий Гужеля болонИзи дайнеркомпанийн захирал Б.Хосбаяр тэргүүтэй албаныхан оролцсон юм. Энэ үеэрРоссо трудцичестваагент­лагийн тэргүүн зөвлөх Дмитрий Гужеля  “Спорт хүн төрөлхтнийг хол­бодогхэмээн тодот­гов. “Харин  “Изи дайнер”  компанийн захирал Б. ХосбаярЭнэ удаагийн ДАШТ-ийг шууд үзэх боломжтой болж байгаа нь энэ спортоор хи­чээл­лэх сонирхолтой хүүхэд залуусын хүслийг бад­раах зорилготой юмгэлээ.

Асарт 1400 хүн багтах боломжтой юм байна. Харин дэлгэ­цийн хэмжээ асрын хэмжээ­нээс хамаарах аж. Мөн ма­шины зогсоолын асууд­лыг цогцоор нь ший­дэ­хээр төлөвлөсөн ажээ. Цагийн зөрүүнээс хамаарч энэ жилийн  хам­гийн сүүлчийн тоглолт шөнийн 03:30 цагт байгаа. Тиймээс Нийслэлийн захирагчийн алба болон Тамгын газраас дэмжлэг үзүүлэхээр ярьж байгаа аж. Тоглолт үзэх асрыг БНХАУ-ын компанид захиалсан байна. Тэд салхи шорооноос  100 хувь хамгаалах баталгааг  өгч буй тухай энэ үеэр онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин