Ч.Гантулга

 Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар бол СУИС-ийн төгсөгч. Тэрээр сургуулийнхаа тухай, мэргэжлийнхээ тухай ийн ярьж байна.

Монголын театрын урлагт өөрийн үзэл бодлоороо ялгарч буй уран бүтээлч бол Н.Наранбаатар. 2013 онд Төрийн соёрхол хүртсэн залуу найруулагч 1998 онд СУИС-ийн кино драмын ангид оржээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Түүнийг өдий зэрэгтэй уран бүтээлч болох цагаан замыг Соёл, урлагийн их сургууль тавьж өгчээ. Тэрээр сургуулийнхаа тухайБи 1998 онд СУИС-д орсон. Мэргэжлийн хичээлээ Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, тайзны яриагаа гавьяат багш Уртнасангаар заалгасан. Манай СУИС-ийн багш нар чадалтай, хүнд өгөөжтэй, шавь нарынхаа гарааг их сайн тавьж, арга барилыг нь зааж өгдөг сайхан хүмүүс байдаг. Тэндээс олон хүн урлагийн замд хөл тавьж байна. Би уг нь жүжигчин болохоор элссэн юм. Харин багш минь намайг найруулагч болоход жаахан юм байна. Тиймээс давхар сур гэж зөвлөсөн. Найруулагч их ховор мэдрэмж, ур чадвар шаардсан мэргэжил. Миний хувьд цаг хугацаа өнгөрөх тусам мэргэжилдээ дурлаж, илүү тэмүүлж, бахархаж явдаг. Шууд найруулагч болсноос жүжигчин болчихоод найруулагч болох нь илүү, давуу талтайгэсэн юм. Түүнийг анх СУИС-д элсэхэд тухайн үеийн мундгууд буюу Ардын жүжигчин Б.Мөнхдөрж, Н.Сувд, Ж.Лхамхүү зэрэг тайз дэлгэцийн сор болсон уран бүтээлчид хичээл ордог байжээ. Одоо ч энэ түүчээ үргэлжилж буй. Н.Наранбаатар найруулагч аливаа уран бүтээлийн ард гарсан хойноо сургуулиараа бахархах дуртай. ТэрээрХэрэв урлагийн мэргэжил сонгох гэж байгаа бол СУИС-ийг зориоройгэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин