Б.ОЧИР

МОБХ-ны VIII Их эе өнгөрсөн амралтын өдүүдээр хуралдлаа. Их эеийн төлөөлөгчид МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.

Ингэснээр МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ спортын холбоог удирдаж байгаа УИХ-ын 12 дахь гишүүн болж байгаа юм байна.

УИХ-ын гишүүдийн хэн нь спортын ямар холбоог удирддагийг харвал УИХ-ын дарга М.Энхболд Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд /Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар /Монголын Спортын Барилга, Байгууламжийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд /Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан /Монголын Дугуйн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав /Монголын Шатрын Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа /Монголын Даамын Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил /Монголын Сагсан Бөмбөгийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал /Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн /Монголын Тэшүүрийн Холбооны ерөнхийлөгч юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Эх сурвалж: www.polit.mn