А.ЦЭРЭНДОРЖ

Хөл бөмбөгийн спортод зүрх сэтгэлээ зориулсан үзэгчид болон ногоон талбайн тоглогчдын зүрх сэтгэлд өөрийн хийж буй үйлдэлээрээ үлгэр жишээ болон үлдсэн нэгэн бол Carles Puyol билээ. 1978 оны дөрөвдүгээр сарын 13-нд төрсөн ЛА лигийн гурван удаагийн аварга, ЕвроДэлхийн аваргын 2008, 2010 тэмцээний аварга Алдарт Barcelona клубд олон жил хүчин зүтгэсэн Испани улсын гайхамшиг болсон залууг ногоон талбайн гэр бүлийнхэн одоо ч хүндэлсээр. Уулыг цас, эрийг нас дарна гэгчээр тэтгэвэртэй гарсан тамирчны талбайд өнгөрүүлсэн өдрүүдийг бид бүгд одоо ч мартаагүй. Түүний хүндлэл хүртэх шалтгаан нь талбай дээр биеэ авч явах байдал тамирчны ёс зүйг эрхэмлэдэг нь юм. Эсрэг багийн тамирчин өөрийг нь алгадаж байхад асуудал биш хэмээн хүлээн авдаг нь гайхалтай. Талбай дээр өөрөө ч гэлтгүй бусад тамирчдаа ч удирдаж хэрүүл зодоон үл хийлгэж ёс зүйтэй байлгадаг эрхэм бол тэр байсан юм. Аав ээж нь түүнийг хөлбөмбөгчин болгож сургах эсэхдээ маш их эргэлзэж итгэлтэй байгаагүй гэдэг харин түүний хичээл зүтгэл үүргээ сайн гүйцэтгэдэг байдал ёс зүй нь бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Хэрвээ чи тийм байгаагүй бол талбай дээр хэдэн тоглогч улаан, шар хуудас авах байсан бол гэдгийг би үргэлж боддог. Ногоон талбайн гэр бүлийхэнд үлгэр жишээ ч байсанд баярллаа Carles Puyol.

Эх сурвалж:www.polit.mn