А.ЦЭРЭНДОРЖ
NBA-гийн “Cleveland Cavaliers”багийн тоглогч Kevin Love бэртлээс эргэн ирэв. Playoff-ын өрсөлдөөн эхлэх гэж буй энэ үед “Cleveland Cavaliers” багийн фэнүүдийн хувьд “Хайр эргэн ирэх” нь хамгийн таатай мэдээ байв. Тэрээр бэртлийн улмаас сар гаруй хугацаанд тоглолтод оролцож чадаагүй билээ. Харин өчигдөр “Milwaukee Bucks” багийг талбайдаа хүлээн авч 117-124 харьцаатай хожив. Эргэн ирсэн Kevin Love гараанаас 24 минут тоглож 18 оноо, долоон самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалт, хоёр хаалтыг гүйцэтгэсэн бол багийн дасгалжуулагчын ажлыг давхар гүйцэтгэсэн Lebron James 40 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлттэйгээр улирлын ээлжит Triple Double хийв. Харин эсрэг багаас GiannisAntetokounmpo 37 оноо, 11 самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалт хийж 65 хувьтай долтолсон ч баг нь хожигдов. NBA-ийн аналистууд, сэтгүүлч нар“Kevin Love ирсэнээр “Cleveland Cavaliers” баг бүсийн финалд хангалттай өрсөлдөнө” гэсэн байв мөн Cavs-ын хамгийн зөв шийдвэр нь Kyle Korver-ыг гараанд гаргаж тоглуулсан нь үр дүнгээ өгч байлаа. Ямар ч байсан “Cleveland Cavaliers” багийн гол тоглогчын нэг болох Kevin Love эргэн ирсэн нь олон үзэгчид NBA сонирхогчдыг баярлуулаад байна.
Эх сурвалж:www.polit.mn