Д.НАДМИД

 Чөлөөт бөхийн эмэг­тэй­чүүдийн уламжлалтДэлхийн цомтэмцээн өнгөрсөн амралтын өд­рүү­дэд Японы Такасаки хотноо болов. Уг тэм­цээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Белорусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм. Манай бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд дэлхийн хүчтэй багийн тоонд багтаж чадсан бөгөөдДэлхийн цом”-ын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож мөнгө, хүрэл медальтай ирж байлаа. Тэгвэл энэ жилийн тэмцээнд мөн л хүчирхэг байдлаа хадгалж гурав дахь хүрэл медалиа хүртсэн байна. Өмнөх тэмцээний медалийн өнгөө хувиргах зорилгоо яагаад биелүүлж чадсангүй вэ гэвэл тэд эхний тойрогтоо БНХАУ-ын багт тун хүлцэнгүй мэт ялагдсан явдал байлаа. Арван жинд барилдсан бөхчүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа ганцаараа өрсөлдөгчөө ялж бусад нь дийлдэв. Энэ онцгүй ялагдал байлаа.

Харин дараа нь Белорусийн багийг 6:4-өөр, Румыныг 8:2-оор ялж медалийн төлөө барилдах эрх авч чадсан юм. Тэгээд медалийн төлөө АНУ-ын бүсгүйчүүдтэй хүч үзэж дийлснээр медалийн тав­цанд зогсож чадав. Барил­дааны явцыг тодруулбал, хамгийн хөнгөн жин буюу 50 кг-д Э.Нарангэрэл учраа­даа дийлдсэн ч Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар дараа­лан ялжээ. Харин баттай ялалт авчрах магад­лалтай гэх П.Орхон, С.Батцэцэг нар өрсөлдөгчөө дийлсэнгүй нь тун эвгүйдэл бий болгов. Тэгэвч 68, 72 кг-ын жингийн шилдгүүд Ш.Түмэнцэцэг, О.Насан­бурмаа нар туршлага зааж хоёр ялалт авснаар АНУ-ын хүчтэй багийг буулган авсан байна. Манай бүсгүйчүүдээс сүүлчийн барилдаанд Э.Сумъяа, А.Батцэцэг, Ш.Түмэнцэцэг, О.Насан­бурмаа нар онооны илүү­гээр буюу цэвэр ялалт авч онцгой сайхан ба­рил­даан үзүүлсэн ажээ. Тэр дотроос ОУХМ Ш.Түмэнцэцэг баг­­таа тун чухал ялалт ав­чир­сан. Түүнийг нь гавьяат тамирчин О.Насан­бурмаа багийн ялалтыг ба­тал­гаажуулсан гэж хэлж болно. Ингээд манай бүсгүйчүүд 17 дахь удаа­гийнДэлхийн цом”-оос хүрэл медаль хүртснээр нэг мөнгө, гурван хүрэл медальтай болсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин