Ч.ГАНТУЛГА

Миний мэргэжилбуландаа энэ удаад Америкт мэргэжлээ дээшлүүлж, мэдлэгээ тэлэхээр явсан УДЭТ-ын залуу жүжигчин О.Дөлгөөнтэй холбогдлоо. Тэрээр хамгийн сүүлдРомео Жульеттажүжигт тоглосон билээ.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?

-Охид бүхэн багадаа загвар өмсөгч, жүжигчин болохыг мөрөөддөг шүү дээ. Би ч ялгаагүй тэр мөрөөдөгчийн нэг байсан. Энэ мөрөөдлийг ээж, эгч хоёр минь их дэмжиж, урам өгдөг байлаа. Дунд ангид ороод нэг хэсэг санхүүч болдог юм бил үү гэж бодсон үе бий. Гэхдээ төгсөх жилээ  жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Миний хувьд амьдралдаа хийсэн хамгийн эхний зөв сонголт бол жүжигчний мэргэжил байсан.

-Та эзэмшсэн мэргэжлээрээ ямар үед хамгийн их бахархдаг вэ?

-Бүтээлээ үзэгчдэд хүргэх мөч хамгийн сайхан. Зарим хүн жүжигчний мэргэжлийг их амархан гэж боддог. Гэхдээ бид нэг дүр дээр ажиллахын тулд ямар их судалгаа, бэлтгэл хийдгийг мэдэхгүй. Хэдэн сараар өдрийн бодол, шөнийн зүүд болж урласан дүрээ тайзан дээр амьдруулаад, үзэгчдийн халуун алга ташилтыг сонсох мөч бол уран бүтээлч хүний мэргэжлээрээ хамгийн их  бахархах үе юм даа.

-Жүжигчин болохоор мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгохоор бэлтгэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Мөрөөдлийнхөө төлөө тууштай байгаарай гэж хэлье. Учир нь али­ваа бүхэн амархан байдаг­гүй. Бага зэргийн хэцүү асуудал тулгарахад түүнийг даваад гарсны дараа өчүүхэн байсныг нь ойлгох болно. Тиймээс аливаад битгтий бууж өг. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин