Ч.ТУЛГА
ОХУ-ын Их театрт болсон олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн “Bravo” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, шилдгээр шалгарсан гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин өчигдөр эх орондоо ирлээ. “Bravo” ёслолын арга хэмжээ нь уран бүтээлчдийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан шалгаруулдаг онцлогтой. Нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулдаг. Дуучин Э.Амартүвшин Монголд ирсэн даруйдаа “Эх орондоо уран бүтээлийн олз омог арвин ирсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин