Д.АРИУН
Дөрвөн эрэгтэй, зургаан эмэгтэй бүжигчдээс бүрдсэн Энэтхэг бүжгийн хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Калкутагийн Падатик бүжгийн төвийн уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 16-ны 18 цагт Улаанбаатар чуулгын байранд болно. Монгол Улс дахь Энэтхэгийн Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУС-ын яам Энэтхэгийн соёлын харилцааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа энэ тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрч байгаа юм.
Падатик Бүжгийн Төв нь Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар Хелсинк, Осло, Бирмингхам, Баруун Берлин, Сеүл, Хонгконг, Бангкок зэрэг гадаадын олон хотод тоглолт хийж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn