Ардын уран зохиолч, Болор цомын эзэн, яруу найрагч П.Бадарчийн ээжийнхээ тухай хэлсэн шилдэг эшлэлийг хүргэж байна.

-Эх  хүн бурхны оронд очсон байсан ч хэзээ ч хүүгийнхээ сэтгэл санаатай холбоотой байдаг.

-Би ижийгээ сэтгэлээсээ ер гаргаагүй. Ижий минь намайг дандаа харж байгаа гэж бодож, төсөөлдөг.

-Ижий минь дэргэд байна гэж бодвол тийм л байна. Энэ ертөнцийн хоосон чанар гэдэг энэ.

-Ижийгээ хүндлэх, ижийнхээ сургаалыг  хадгалах, ижийнхээ гэгээн дүрийг санаж байна гэдэг дотоод сэтгэлд эрч хүч,  эрүүл энхийг авчирдаг.

-Энэ дэлхий ертөнц дээр байгаа агуу гайхамшигт хүмүүн болгон эхээс мэндэлсэн. Тиймээс эхээс илүү гарах хүн үгүй гэдэг үг мэргэн юм.

-Ижийтэй нь ижийгээ  хайрлаж явах учиртай. Ижий нь бурхан болсон нь гэгээн дүрийг нь бодож захиас сургаалыг нь санаж, чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж явбал, ажил үйл болоод эрүүл энх элдэв юмс сайн сайхан бүтнэ.

-Эх бүхнийг гомдоохгүй байхыг залуу үе болон хүн болгоноос  хүснэ.

Бэлтгэсэн Ч.Зотол