С.УЯНГА

 Монгол Улсаас өнгөрсөн онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслол  өчигдөр болов. Энэ үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Өнгөрсөн жилд ЮНЕСКО-д ямар өв бүртгэгдсэн бэ?

-Монгол Улсаас ОХУ-тай хамтранДагуурын ландшафт”-ыг 2017 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар оруулан Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулсан. Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн. Мөн БНСУ-ын Жэжү аралд өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны чуулганаарУул овоо тахих Монгол зан үйлөвийг нэр дэвшүүлэн ЮНЕСКО-гийн Яарал­тай хамгаалах шаард­лага­тай Соёлын биет бус өвийн жагсаалтад орууллаа.

-Өвүүдийг бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Мөн хамгийн олон жилийг зарцуулсан ямар өв байдаг вэ?

-Өвүүдийг тусгай ангилалаар тус тусад нь бүртгүүлдэг бөгөөд ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд судлаач эрдэмтэд, байгууллага хамт олон, хувь хүн хүртэл ажилладаг. “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан нь даяаршлын нөлөөгөөр тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалт­гаалан гэмтэх, улмаар үгүй болох аюулаас хамгаалахын сацуу уламжлалт зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогдолтой. Энэ өвийг  бүртгүүлэхийн тулд манай улсын мэргэжилтнүүд долоон жил ажилласан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин