NBA-гийн багууд Playoff-ийн байрлалын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр байгаа билээ. Энэ удаад “Oklahoma City Thunder” болон “Phoenix Suns” багийн тоглолт Talking Stick Resort Arena ордонд болж өндөрлөлөө. Тоглолтод Russel Westbrook 43 оноо, 14 самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт, Paul George 20 оноо, таван самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт, Carmelo Anthony 14 оноо, найман самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол “Phoenix Suns” багаас Devin Booker 39 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, найман оновчтой дамжуулалт, TJ Warren 19 оноо авч тус хүргэсэн ч “Oklahoma City Thunder” 124-116 харьцаатай хожигдол хүлээлээ. Тоглолтын үеэр “Phoenix Suns” багийн лидер тоглогч Devin Booker NBA-гийн хамгийн залуудаа 4000 онооны босго давсан гурав дахь тоглогч боллоо. Devin Booker нь 21 нас 123 хоногтойдоо тус амжилтын эзэн болсон бол Lebron James 20 нас 318 хоногтойдоо, Kevin Durant 21 нас 66 хоногтойдоо 4000 оноонд хүрч байжээ.
Эх сурвалж: www.polit.mn