А.ЦЭРЭНДОРЖ

 Americanairlines Arena ордонд өнөөдөр /2018.03.02/ “Los Angeles Lakers” баг “Miami Heat” багийн талбайд зочлон тоглолоо. Тус тоглолтод “Miami Heat” багийн таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч “Los Angeles Lakers”багт 113-131 харьцаатай хожигдов. Онооны илт давуу байдалтай тоглолт өндөрлөсөн ч тус тоглолтын онцлох үйл явдал нь хоёрхон хоногийн өмнө талбайдаа ”Philadelphia 76ers” багийг хүлээн авч хожлын шидэлт гүйцэтгэн тоглолтыг ялалтаар дуусгаж чадсан “Miami Heat” багийн супер од Dwyane Wade. Тэрээр өнөөдөр ч гайхалтай тоглолтоо бидэнд толилуулсан юм. Тэрээр сэлгээнээс 25 минут тоглож 25 оноо, гурван самбараас бөмбөг авалт, гурван оновчтой дамжуулалт өгсөн бол “Los Angeles Lakers” багийн системд уусаж байгаагаа батлаж Isaiah Thomas сэлгээнээс 29 минут тоглож 29 оноо,  дөрвөн самбар, зургаан оновчтой дамжуулалтыг гүйцэтгэв. Саяхан бид “Кареер нь унаж яваа тоглогчид” хэмээн ярьж байсан бол үгүй бололтой. Мөн  “ Los Angeles Lakers”багийн залуу тоглогчид болох Julius Randle 25 оноо, Brandon Ingram 19 оноо, Kyle Kuzma 16 оноо авсан бол Lonzo Ball 6 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа ялалт байгуулахад  тус  хүргэжээ.

Эх сурвалж: www.polit.mn