Уламжлалт анагаах ухааны онолд улирал, цаг хугацаатай уялдуулан хоол, хүнсийг тохируулан хэрэглэх нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, урт наслах, өвчингүй байх гол үндэс хэмээн үздэг талаарСамандбадрааэмнэлгийн эмч Л.Баттогтох зөвлөж байна.

Хоол бага идэх нь биеийн хүч тамир, өнгө зүсийг алдагдуулаад зогсохгүй хий өвчин бүгдийн шалтгаан болно. Харин их идэх нь ходоодны шингээлтийн хэвийн ажиллагааг алдагдуулж ходоодны галын илчийг дарж, хэхрүүлэх, цанх татах гэсэн архаг өвчний эх суурийг тавьдаг. Ходоодны шингээх чадвар сайн, залуу, идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүст их биш бага зэрэг цадтал хоол идэх нь тохиромжтой. Ходоодны шингээх чадвар сул, хөгшин, архаг суурь эмгэгтэй, хөдөлгөөн бага суугаа ажил хийдэг хүмүүс ходоодны 4/2 хэсэгт бүхэл хоол, нэг хэсэгт шингэн уух зүйл, үлдсэн нэг хэсгийг хоосон байхаар бодолцож идвэл хоол боловсруулалт хэвийн явагдана.

Ходоодны галын илч сайн, шингээх чадвар хэвийн бол хоол идсэний дараа буцалсан ус уух хамгийн сайн. Гэвч энэ нь зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүст тохирохгүй. Харин ходоодны галын илч бага, шингээх чадвар сул хүмүүс махан хоол идсэний дараа архийг тохируулан багаар уувал сайн. Мөн өглөө, оройдоо цагаан гаа, лимонтой халуун ус, жамц давстай бүлээн ус, гоньдтой бүлээн ус, хужиртай бүлээн ус уугаарай. Хоолны шингэц сайжруулж биед хуримтлагдсан илүүдэл өөх, тосыг гадагшлуулах ба ходоод гэдэс дүүрч цанхайх, хэхрүүлэх, амнаас эвгүй үнэр гарах, ам заваарах шинж тэмдгийг арилгана гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин