Т.САЙХАН
Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны олимпийн XXXIII наадмын тоолуур явж эхэлсэн. Тэгвэл зуны олимпийн зохион байгуулах хороо албан ёсны бэлэг тэмдгээ зарлалаа. Бэлэг тэмдгийг сонгохдоо Японы 16 мянган бага сургуулийн 200 мянга гаруй ангийн хүүхдүүдээс санал авсан бөгөөд уран бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109,041 санал цуглуулснаар албан ёсны бэлэг тэмдгээр сонгогдлоо. Одоогоор “маскотод” нэр өгөөгүй байгаа бөгөөд албан ёсоор долдугаар сард танилцуулахаар болжээ. Нээлттэй явуулсан уралдаанд 2042 уран бүтээл иржээ.
Эх сурвалж:www.polit.mn