Чехийн тамирчин Эстер Ледецка өвлийн олимпийн уулын цанын төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн. Харин тэрээр өчигдөр Феникс паркад болсон сноубоард параллелийн төрөлд түрүүлснээр олимпийн түүхэнд спортын хоёр өөр төрлөөс алтан медаль авсан анхны тамирчин боллоо. Эстер Ледецка энэ бол гайхамшиг. Би энэ мөчийг үргэлж санаж явах гэж тэрээр хэлсэн байна. Мөн алтан медаль хүртсэнийх нь дараа хүмүүё надад баяр хүргэе,чи хамгийн шилдэг нь гэцгээж байсан гэж ярьжээ. Тэрээр би сноубоардад өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байсан гэв. Эстер Ледека өнгөрсөн жил Швейцарьт болсон дэлхийн уулын цанын аварга шалгаруулах тэмцээнд спортын гурван өөр төрөлд оролцсоноор анхаарал татсан шилдэг 30 тамирчны тоонд багтсан юм. Түүнчлэн Эстер Ледецка Австрийн хоёр жилийн өмнө Крейшберг цанын баазад болсон паралелль слаломын төрөлд өрсөлдсөнөөр аварга болж байжээ
Эх сурвалж:www.as.com