Х. Оюунболд

ОХУ-ын эрэгтэй хоккейн баг хагас шигшээ тоглолтод  Чехийн багийг 3:0 харьцаагаар уржигдар  хожсоноор шигшээ тоглолтод тоглох эрхээ авсан анхны баг боллоо.  Ингэснээр тус баг олимпийн шигшээ тоглолтод 20 жилийн (Наганогийн олимпод Чехийн багт 3:1 харьцаагаар хожигдсон)

дараа шалгаран үлдэж байгаа юм.  1992 онд ОХУ-ын баг хуучны ЗХУ-ын хоккейн багтай нэгдэн тоглож Канадын багийг шигшээ тоглолтод 3:1 харьцаагаар хожиж байжээ. Канадын баг нь олимпийн 9 удаагийн аварга баг.  Тэд Каннан ордонд  орон нутгийн цагаар 12:10-аас эхлэх  хоёр дахь хагас шигшээ тоглолтод Германы багийг хожсон тохиолдолд  шигшээ тоглолтод ОХУ-ын өрсөлдөгч баг болох магадлалтай юм.  Харин Чехийн баг Наганогийн олимпийн хоккейн аварга баг болсныхоо дараа АНУ-д болсон олимпоос хүрэл медаль авсан. Түүнээс хойш дахин амжилт үзүүлж чадаагүй ажээ. Чехийн баг  В хэсэгт ОХУ-ын багтай хийсэн эхний тоглолтыг тэсч давж гарсан. Харин дөрөвдүгээр хэсэгт Норвегийн багийг өнгөрсөн лхагва гаригт хожжээ.

Харин ОХУ-ын багтай дахин тоглосноор оросууд 2:0 харьцаатай болж тоглолтыг хошуучилж эхэлсэн.  Мөн тоглолт дуусахын өмнө гурав дахь удаагийн гоолийг оруулснаар тоглолтын харьцааг 3:0 болгосон байна. Владислав Габриков, Илья Ковалчук болон Никита Гусев нар гоол оруулснаар  ОХУ-ын баг 20 жилийн дараа ийнхүү олимпийн шигшээ тоглолтод тоглохоор шалгарлаа.  Тэд өнөөдөр Каннаны ордонд өрсөлдөгч багтайгаа тоглоно.

 Эх сурвалж: www.as.com