АНУ-ын уулын цанын тамирчин, дэлхийн цомын уулын цанын дөрвөн удаагийн аварга Линдсей Вонн Чонсонд болсон уралдаанд гуравдугаар байранд орсноор олимпийг өндөрлөлөө. Тэрээр талийгаач болсон өвөөдөө зориулж хожихыг хүссэн. Гэхдээ түүнийг надаар бахархана гэдэгт итгэлтэй байна гэж ярьжээ. Линдсей 33 настай бөгөөд Ванкуверийн олимпийн болон дэлхийн хоёр удаагийн алтан медальтай. Хэрэв тэрээр өвдгөндөө бэртэл аваагүй байсан бол Сочийн олимпод оролцож амжилт үзүүлж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 88 настайдаа нас барсан өвөө Дон Килдовт зориулж ялалт байгуулах байсан байх. Линдсей Вонн Италийн тамирчин Софья Гоггия түрүүлсэн хүрэл медаль хүртсэн байна. Үүнээс гадна тэрээр би амжилт үзүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийсэн. Софья надаас илүү сайн гулгасан гэжээ. Энэ бол миний сүүлчийн уралдаан гэдгийг ойлгоход надад их хэцүү байсан. Иймээс сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг оролдсон гэж ярьсан байна. Би өөрийгөө сайн гулгасан гэдэгт итгэлтэй байна. Харин өнөөдөр Софья их сайн байсан гэж дөрвөн удаагийн тамирчин Линдсей Вонн ярьжээ.
Эх сурвалж:mundodeportivo.com