Канадын тамирчин Брэди Леман Феникс паркад өнөөдөр болсон чөлөөт цанын болон акробатын үзүүлбэрийн төрөлд уралдаанд түрүүлснээр өвлийн олимпийн шинэ аварга боллоо.  Тэрээр 31 настай.   Үүнээс  өмнө АНУ-ын Колорода мужийн Аспен дахь цанын баазад болсон тэмцээнд оролцож түрүүлж байсан.Харин энэ удаа түүний спортын замналд чухал үзүүлэлт болох амжилтыг  мөнгөн медаль хүртсэн Швейцарийн Марк Бишофбергерийг ардаа орхисноор алтан медалийн эзэн боллоо.  “ПёнЧан2018”-д олимпийн хорооны туган дор оролцож байгаа ОХУ-ын тамирчин Сергей Ридзик хүрэл медалийн эзнээр тодорсон байна. Үүнээс гадна Швейцарийн Армин Ниэдэрер Францын тамирчин, Сочийн олимпийн мөнгөн медальт  Арнауд Роволентагаас ялимгүй түрүүлснээр тавдугаар байрт оржээ.

Эх сурвалж: mundodeportivo.com