Өвлийн олимпийг зохион байгуулагч байгууллага энэ долоо хоногийн эцсээр цаг агаар муудна гэж үзсэн учраас хөтөлбөртөө өөрчлөлт оруулжээ. Үүний улмаас уулын цанын тамирчин Микаэлэ Шиффрин өнөөдөр болох цанын уралдаанд оролцохгүй гэж АНУ-ын багийн удирдлага мэдэгджээ. Тэд цахим хуудастаа “Шиффрин хосолсон төрөлд оролцохын тулд энэ удаагийн уралдааныг алгасч байна. Харин олимпийг байгуулж байгаа байгууллагынхан хүчтэй салхины улмаас урагшлуулсан пүрэв гаригийн уралдаанд оролцоно” гэж бичжээ. Шиффрин “Би энэ уралдаанд оролцохыг хүсч байна. Гэвч хөтөлбөрт өөрчлөлт орсны улмаас миний хувьд хүч чадлаа гамнах нь чухал” гэж хэлсэн байна. Тэрээр энэ олимпод олон уралдаанд оролцохоор төлөвлөөд байсан юм. Харин хөтөлбөрт өөрчлөлт орсноор хоёр хоног дараалан хоёр уралдаанд оролцох шаардлагатай болоод байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин