Д.НАДМИД

 Үзэгчдэд хамгийн их таашаал өгдөг бөхийн хувьд чухам жилийнхээ өнгийг үздэг гэдэг сар шинийн барилдааныг 1963 оноос эхлэлтэй юм

Эхэн үедээ нэгдэлчдийн баярын нэртэй зохион байгуулагдаж байсан уг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо улам өргөжүүлэн цагаан сарын цуврал барилдаан болгосон нь өнөөдөр түүхэн уламжлалт ёсны бөхийн баяр гэгдэж байгаа билээ. Сар шинээр сайн барилдсан бөх тэр жилдээ хойморь золбоо өндөр байдаг гэдэг. Тийм ч болоод тэрүү цагаан сараар түрүүлсэн бөх  дараа нь улсын наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа гарч байж. Үүний олонхыг улсын наадамд 12 түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилт эзэлж байгаа юм. Бас дархан аварга Х.Баянмөнх ч улсын баяр наадамд 10 түрүүлэхдээ дийлэнхийг нь тэр жилийнхээ цагаан сараар түрүүлж байсан байх. ТэгвэлТийн унжлагатшар нохой жилийн сар шинийн  уламжлалт барилдаан тун сонирхолтой болов. Сонирхолтой гэхээр л урьд өмнө түрүүлж байгаагүй залуу хүн түрүүлэхээр, уг барилдаанд зодоглосон аварга, арслангуудыг доогуур даваанд унахыг хэлж байгаа юм биш л дээ. Жам ёсоор бөхийн дараахь үе гарч байгааг энэ жилийн цагаан сарын барилдаан харуулсныг онцлох нь зөв биз. Өнгөрсөн зуны улсын баяр наадам ч тийм л дүр зургийг харуулсан шүү дээ. Нэгэн үед зургаан залуу зааны үе шуугиулж байсансан. Одоо харцага цолтнуудын эрин үе эхэлсэн шиг л байгаа юм даа. Энэ жил уламжлал ёсоор 256 зодоглов. Тэр дотор доод талын цолтон нь аймгийн заанууд л байлаа. Аймгийн начингууд улаан шугамд багтаагүй гэж байгаа. Бөхийн эгнээ аргагүй өргөжиж дээ. Тийм болохоор  нэг, хоёрын давааны оноолт ч хатуухан байв. Нэгийн давааны төгсгөлд аймгийн арслангууд хоорондоо таарч байсан гээд боддоо. Өрсөлдөн ч тун ширүүн байсныг нэг хоёрын даваанд цөөнгүй улсын цолтон унаж харагдав Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага М.Бадарч, Б.Батзаяа Улсын начин С.Батсуурь  Цогбаяр, Ц.Чимэддорж, Хишигбаатар гээд л ....

Гурвын даваанд гарьд Жаргалсайханаас эхлээд улсын өсөх идэр начин Э.Энхбат гээд 10-аад бөх тахимаа өгсөн. Тэгвэл дөрвийн давааны нугалаан дээр аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Б.Түмэндэмбэрэлийг, аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Ганбаатарыг дийлсэнгүй уначихав.Мөн энэ даваанд улсын арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар  улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нар учраадаа тахим өгөв. Бас үзүүр  түрүүнд үлдэх магадлалтай гэгдэж байсан улсын арслан Р.Пүрэвдагва тавын даваанд уналаа.Зургаагийн давааны нэг сонирхолтой барилдаан тунасан хоёр улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү хоёрынх байв. Б.Бат-Өлзий аргагүй арал зааж Т.Баасанхүүг дарж авлаа. Дараагийн даваанд улсын арслан Ц.Содномдоржтой бас тунав. Б.Бат-Өлзий бяраар аагилж давсан. Ингэснээр улсын арслан П.Бүрэнтөгстэй  үзүүр түрүүнд үлдэхдээ мөн л суурьтай  сайхан барилдаж даваад  жилийн тэргүүн бөх Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий энэ жилийн сар шинийн барилдааныг манлайлав. Энэ бүхнийг дүйзээс сонирхвол улам таашаалтай санагдах бизээ.

Барилдааны үеэр тахиа жилийн шилдэг найман бөхөд шагналыг  гардуулав. Мөн хамгийн ёс жудагтай бөхийн шагналыг Улсын заан Б.Сайнбаяр, уран барилдаантай бөхийн шагналыг улсын харцага Т.Баасанхүүд олгов.

3-ын даваа

1

Г.Эрхэмбаяру.ав

Н.Баярбаатара.а

2

Ч.Санжаадамбау.ав

Ш.Уламбаяру.х

3

С.Мөнхбату.ав

Ш.Отгонтөгса.а

4

П.Бүрэнтөгсу.а

А.Алтанхуягу.н

5

Н.Батсуурьу.а

Го.Отгонбаатара.а

6

Х.Мөнхбаатару.а

Д.Бадамгарава.а

7

Ц.Содномдоржу.а

Н.Баттүвшина.а

8

Р.Пүрэвдагвау.а

П.Баярхүүа.а

9

Б.Гончигдамбау.г

Д.Цэрэнтогтохц.а

10

Ж.Бат-Эрдэнэу.г

А.Отгонбаатара.а

11

Ш.Жаргалсайхану.г

Б.Хадбаатара.а

12

Б.Батмөнху.з

Л.Отгонбаатара.з

13

Н.Түвшинбаяру.з

Ц.Мөнхбаяра.а

14

Т.Санчиру.з

Б.Тайвана.а

15

А.Цацавширу.х

Ц.Сандагдоржа.а

16

Т.Баасанхүүу.х

Ш.Тогтохбаяру.н

17

Б.Бат-Өлзийу.х

Э.Мөнхбаатара.а

18

Х.Гантулгау.х

Г.Баасандоржу.н

19

О.Хангайу.х

Б.Эрдэнэхүүа.х.а

20

Э.Энхбату.ө.и.ө.д.н

Ж.Наранбаатара.а

21

Ч.Батчулууну.ө.и.н

Г.Ганбаатара.а

22

Ч.Баянмөнху.н

Н.Батсайхана.а

23

Б.Сангисүрэну.н

Д.Амарсайхану.н

24

Б.Амарзаяау.н

Б.Баатарцолу.н

25

Ж.Чулуунбату.н

Т.Сайханжаргала.а

26

Л.Лха-Очиру.н

Б.Түмэндэмбэрэла.з

27

Ш.Шинэбаяру.н

Л.Батзоригу.н

28

Б.Ганхуягу.н

Б.Бат-Эрдэнэу.н

29

Д.Анару.н

Б.Чимэдвандану.н

30

Ч.Хөхчирэнгэру.н

Т.Бэгзсүрэна.а

31

Н.Золбооа.х.б.а

Э.Ууганбаяра.а

32

Б.Даваа-Очира.а

Ш.Пүрэвгарьда.а

4-ийн даваа

1

Г.Эрхэмбаяру.ав

Б.Түмэндэмбэрэла.з

2

Ч.Санжаадамбау.ав

Э.Ууганбаяра.а

3

С.Мөнхбату.ав

Г.Ганбаатара.а

4

П.Бүрэнтөгсу.а

Ж.Наранбаатара.а

5

Н.Батсуурьу.а

Б.Даваа-Очира.а

6

Х.Мөнхбаатару.а

Т.Бэгзсүрэна.а

7

Ц.Содномдоржу.а

Б.Хадбаатара.а

8

Р.Пүрэвдагвау.а

Б.Бат-Эрдэнэу.н

9

Б.Гончигдамбау.г

Д.Анару.н

10

Ж.Бат-Эрдэнэу.г

Г.Баасандоржу.н

11

Б.Батмөнху.з

Ш.Шинэбаяру.н

12

Н.Түвшинбаяру.з

Ж.Чулуунбату.н

13

Т.Санчиру.з

Б.Амарзаяау.н

14

А.Цацавширу.х

Б.Сангисүрэну.н

15

Т.Баасанхүүу.х

Ч.Баянмөнху.н

16

Б.Бат-Өлзийу.х

О.Хангайу.х

5-ын даваа

1

Ч.Санжаадамбау.ав

Г.Баасандоржу.н

2

П.Бүрэнтөгсу.а

Т.Бэгзсүрэна.а

3

Ц.Содномдоржу.а

Г.Ганбаатара.а

4

Р.Пүрэвдагвау.а

А.Цацавширу.х

5

Б.Батмөнху.з

Б.Даваа-Очира.а

6

Н.Түвшинбаяру.з

Д.Анару.н

7

Т.Баасанхүүу.х

Б.Амарзаяау.н

8

Б.Бат-Өлзийу.х

Б.Түмэндэмбэрэла.з

6-ын даваа

1

Ч.Санжаадамбау.ав

Б.Батмөнху.з

2

П.Бүрэнтөгсу.а

А.Цацавширу.х

3

Ц.Содномдоржу.а

Н.Түвшинбаяру.з

4

Т.Баасанхүүу.х

Б.Бат-Өлзийу.х

7-ын даваа

1

Ч.Санжаадамбау.ав

П.Бүрэнтөгсу.а

2

Ц.Содномдоржу.а

Б.Бат-Өлзийу.х

8-ын даваа

1

Б.Бат-Өлзийу.х

П.Бүрэнтөгсу.а

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин