Paul Anthony Pierce таныг хүндлэхгүй байх аргагүй юм. 1998 онд намайг мэндэлж байхад АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгт түүх бүтээхээр алдарт Boston Celtics багт арав дахь сонголтоор нэгдэж байсныг би хожуу мэдсэн. Таныг таниж мэдэх болсон шалтгаан нь та өөрөө юм. NBA-д үлдээсэн 19 жил тань үзэгчид бидний хувьд сэтгэл зүрхэнд мөнхөд үлджээ. Та 19 улирлын турш Boston хотын хайртай хүү болон хүндлэгдсэн.Одоо ч хэвээрээ. Бүх оддын тоглолтод 10 удаа сонгогдож, NBA-гийн багт дөрвөн удаа нэрлэгдэж байсан ч энэ бүхнээс илүүтэйгээр финалд толилуулсан супер тоглолт тань дэлхий дахин дахь өөрийнхөө фэнүүддээ барьсан хамгийн том хариу нэхэхгүй бэлэг байсан юм шүү. 2007 оны “Boston Celtics” баг бол хэзээ ч давтагдахгүй бүрэлдэхүүнтэй байсан. Тийм ээ тэр жил “ Kevin Garnett, Ray Allen, Paul Pierce гэсэн “Их гурвал” бас Rajon Rondo нар нэг багт бүрдсэн шүү дээ. 2007-2008 онд Los Angeles Lakers багтай финалын зургаа дахь тоглолтод 92-131 харьцаатай буулган авч аварга цолыг хүртсэн.
Аварга цолыг хүртэхийн хажуугаар финалын MVP тоглогч болсон. Алчуураа мөрөн дээрээ тохоод,индэр дээр гараад MVP цомоо баруун гараараа өргөөд орилоход тань биеэ барихгүй үсэрч байхдаа цагаан туузан бороо асгаруулж Boston-гийн ТD Garden ордонд зогсож байгаа мэт өөрийгөө төсөөлж байлаа. 2008 оны тэр мэдрэмжийг хоёр жилийн дараа дахин мэдэрч байлаа. Тэр цаг мөчөөс хойш 2017 оны тавдугаар сарын 2-ны өдөр Los Angeles Cllipers багийн ахмад тоглогч “Үнэн” хочит Paul Pierce хуучин багийнхаа эсрэг тоглохоор TD Garden-д морилсон байлаа.Тэр тоглолтод Boston-гийн фэнүүдийн зүрх сэтгэлд та өөрийгөө тамгалсан гэдгээ мэдэрсэн байх. Ногоон,цагаанаар хослуулсан “Boston” гэсэн өмсгөл таныг чимдэг байв. Өөр өнгийн өмсгөлтэй Paul Pierce гэртэй ирэхэд хуучин цаг үеийг танд сануулсан хүндэтгэлийн бичлэг бидний нулимсыг ойртуулж байхад таны илгээсэн үнсэлт нулимс урсгасан юм. Алс холын фэн нь зурагтны удирлагаа гартаа атган суухад талбайн голд очиж толгой бөхийлгөн Boston-ын тэмдэгээ үнсээд босоход Shaquille O’ Neal-ийн хайралсан “Үнэн” гэдэг нэр л бодолд булшлагдан амаар гарав.Та намайг үргэлж баярлуулдаг нэгэн яг л миний гэр бүл найзууд шиг минь нэгэн болсон. Paul Pierce надад ер бусын мэдрэмжийг өгч чаддаг. 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр TD Garden-нд Paul Pierce хослол өмссөн орж ирэв. Тэр өдөр бол таны сагсан бөмбөгт нэртэй тань хамт овоглосон 34 дугаарыг мөнхлөх өдөр байв. Тэр талбай дээр гарч ирлээ Багийнхаа тэмдэгтэй микорфон барин хэдэн тийш алхалж фэнүүдийн шуугианыг найрал дуу сонсож буй мэтээр хүлээн авна. 3,32,35,33,00,31 гэсэн дугааруудын доор 34 дугаар тамгалагдсан байлаа. Гэр бүлийхэнтэйгээ TD Garden-ны тэнгэрт өөрийнхөө дугаарыг мөнхлөв.Талбай дээр багийн андууд нь сууж байх нь намайг арван жилийн өмнөх рүү аваачив. Энэ залуусыг хараад дотор минь хачин бодол эргэлдэнэ. “Аливээ эд нар хувцасан дотуураа өмсгөлтэй байгаа. Бөмбөг атгаад тоглоочдээ” гэх бодол гарахгүй байлаа. Түүний талбай дээрээ гарч ирээд хэлж буй үгс болгоныг ойлгохыг хийчээж суулаа.Тэр гэр бүлийхэнээ тэврээд доошоо харахад надтай салах ёс гүйцэтгэж байгаа мэт санагдав. Эгэл даруу нэгэн халуун дулаан инээмсгэлэж сандал дээр байсан цомыг өргөв.Дахин ер бусын мэдрэмжийг авлаа. Ордон дахь найрал дуу таны инээмсгэлэл болон тэр бүх зураглалууд миний биед өт наасан мэт болгож байв. Ногоон,цагаанаар хосолсон 34 дугаартай Boston Celtics-ийн тоглогчийг ахиж би харахгүй гэдгээ л ойлгож байлаа. Яг л хайр дурлал шиг зүрх сэтгэлээр наадах юм. Paul Pierce өчигдөрхөн чамайг зурагтаар харсан ч одоо санаж байна.Үүнийг бичиж суухдаа Boston Celtics-ийн өмсгөлтэй 34 дугаартай тоглогч 2010 онд TD Garden-нд найрал дуучдын удирдаач хийж буй бичлэгийг үзэж байна. Одоо би тэр мэдрэмжийг хэнээс аваха мэдэхгүй. Хэн нэгэн чам шиг байж чадах болов уу. Paul Pierce Намайг сагсан бөмбөгт дурлуулж өөрийнхөө фэн болгосон танд баярлалаа. Хэзээ ч харамсахгүй өнгөрөөсөн 19 жил.
Эх сурвалж:www.polit.mn