А.ЦЭРЭНДОРЖ
Гэмтэл бэртлийн асуудлууд их гараад байгаа энэ улиралд нийт 70 гаруй тоглогч гэмтэлтэй байгаа бөгөөд хамгийн чухал багт нөлөөтэй тоглогчдыг та бүхэнд танилцуулж байна. Энэ улирал юу л болоод байна даа хамаг тоглогчид гэмтээд дууслаа.
1.Гордон Хейдвард – Бостон Селтикс багийн их гурвалын нэг Гордон Хейдвардын бэртлийн талаар ярих ч хэрэггүй, улирлын нээлтийн тоглолтон шинэ багийнхаа өмсгөлтэй оролцсон бөгөөд тоглоод таван минутад бэртэл авсан юм. Тэрээр таван сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болж, цаашлаад улирлыг өнжиж бэртлээ бүрэн илааршуулах шаардлагатай болжээ.
2.Жэрэми Лин Ази залуугийн хувьд бэртлээс өмнөх тоглолтууд нь үнэхээр гайхалтай. 25 минутад 18 оноо дөрвөн оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлж байсан. Улирлын нээлтийн тоглолтдоо оролцож байх үедээ өвдөгний шөрмөсөө тасалсан тэрээр энэ улирлыг бүтэн өнжихөөр боллоо.
3.“Phoenix Suns”,”Dallas Mavericks” гэсэн багийн тогтолтын нэгдүгээр үеийн төгсгөлд “Phoenix Suns” багийн тоглогч “Азайа Канаан” шагай нь эргэж хүнд бэртэв.Түүний хувьд энэ улиралыг өндөрлүүлэв.
4.Detroit Pistons,Cleveland Cavaliers багийн тоглолтын үеэр “Cleveland Cavaliers” багийн тоглогч “Кевин Лав” зүүн гараа хугалж улмаар 2 сар орчим тоглохгүй боллоо.
5. Вашингтон Визардс багийн ледир Жон Уолл-н зүүн өвдөг гэмтэж 6 долоо хоног тоглолтонд оролцохгүй.
6.Пистонстой тоглох үеэр ОКС багийн хамгаалалтын ноён нуруу Андре Роберсон өвдгөө гэмтээж талбайг орхисон бөгөөд шөрмөс нь тасарсан байна.Тэрээр энэ улирал бүтэн өнжихөөр болжээ.
7.Демаркус Казинс ахиллийн шөрмөс нь тасарч энэ улиралд тоглож чадахааргүй болжээ. Гэрээ нь дуусч байгаа, ирээдүйгээ шийдэх чухал улирал байсан юм. Пеликанс ингээд шууд плэйоффын тооцооноос гарлаа. Энэ бүгд хар дарсан зүүд байгаасай гэмээр.
Эх сурвалж:www.polit.mn