Х.Оюунболд

“ПёнЧан -2018” өвлийн олимп эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.  Энэ нь түүхэн дэх хамгийн үнэтэй олимп болж байна. Түүнээс гадна  хоёр Солонгост ойртож нөхөрлөх боломж олгож байгаа.  Өмнөд Солонгосын аялал жуулчлалын стратегийн олон улсын захирал  Хон Минийн ярилцлагыг хүргэж байна.

-Өвлийн олимпийг үзэхээр хичнээн хүн ирнэ гэж тооцоолж байна вэ?

–  Энэ тоог шууд хэлэхэд хэцүү байна.  Олон улсын олимпийн хороо одоогоор ирэх хүний тоог мэдэгдээгүй байна.  Гэхдээ бид  олимпийн үеэр ч дараа нь ч манай орныг сонирхож  ирэх жуулчин олон гэдэгт итгэж байгаа.

-Тийм шүү.  Энэ сайхан бүтээн байгуулалтыг үзнэ гэж яаралгүй яах вэ ?

-Тамирчдын баг, гадаадын хэвлэл мэдээллийнхэн болон өөр олимпийн дэмжих гэрээний дагуу  50 мянган зочид олимпийн үеэр ирэх байх. Олимпийн тоглолтын 320 мянган  тасалбарыг өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн  борлуулж эхэлсэн.  Олон орны байгууллагуудын веб сайтын худалдааны үзүүлэлтийг судалж гаргасан юм.  Тиймээс энэ жил 85 мянга гаруй хүн ирнэ гэж найдаж байна.

-АНУ, Хойд Солонгосын хоорондын зөрчил ирэх жуулчид, зочдод нөлөөлөх?

-Энэ байдал нь сэтгэхүйн хувьд нөлөөлж байгаа. Гэхдээ  БНХАУ-д бэлэг дурсгалын зүйлс тус улсаас гаргаж худалдахыг хориглосон ч Өмнөд Солонгосоос 13 сая гадаадын жуулчин өнгөрсөн жил очсон. Тэгэхээр бид  энэ жил өвлийн  олимп болох учраас энэнээс ч илүү их жуулчид ирнэ гэж найдаж байна.  Тиймээс манай орны зочид хариуцсан хороо олон янзын үйл ажиллагаа зохион явуулахаар  бүх хүчээ дайчилж байгаа.

-Та нар жуулчид ирснээр хэр хэмжээний хөрөнгө оруулалт ирнэ гэж тооцоолсон бэ?

– Бид жуулчдын тоо болон  эдийн засгийн тооцоо ямар байхыг мэдэхгүй. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын байгууллага  өмнө нь энэ олимпийг зохион байгуулсан өөр хотуудад тохиолдож байсан шиг  ПёнЧаныг аялал жуулчлалын хот болон хувирч,эдийн засгийн хувьд ашиг сайн олно гэдэгт итгэж байна. Ингэснээр манай орны эдийн засаг өсөн нэмэгдэхэд нэмэр болно. Мөн бид “ПёнЧан -2018”-ыг үзэхээр ирэх жуулчид энэ хотыг хайрлана гэж найдаж байна.  Аялал жуулчлалын байгууллага энэ хотыг дэлхий дахинд танигдсан хот болгохын тулд маркетинг дээрээ их ажиллаж байгаа.

–Өмнөд Солонгос бол  Испанийн жуулчид хамгийн их очдог Азийн орны нэг. Танай орон Испанид хангалттай танигдсан  уу?

– 2016 онд жуулчны тоо 230 мянга байсан. Зөвхөн  2017 оны арваннэгдүгээр сард ойролцоогоор 21 мянган  жуулчин Өмнөд Солонгост айлчилсан. Яг одоогоор испани жуулчдын тоо нэмэгдэх эсэхийг тааварлахад хэцүү гэхдээ тэгнэ байх гэж  итгэж байна. Олимпоос гадна  Ганвондо хотод манай орны түүх, соёл, урлагийг танилцуулна. Мөн  Азид танигдсан  солонгосын орчин үеийн урлагийн үзүүлбэр, солонгос хоол болон уламжлалт соёлын талаар туршлагаа хуваалцах боломжийг олгоно. Түүнчлэн олон испани жуулчид ирнэ гэж найдаж байна.

–Хойд Солонгосын одоогийн байдлын талаар ярилцъя. Үүнийг л энхтайвны олимп гэж нэрлэдэг. Хоёр Солонгос хэлэлцээд хүрч чадаагүй эв нэгдэл, ойртох боломжийг өгсөн талаар юу гэж бодож байна вэ?

-Түүхийн хувьд олимп нь улс орны хоорондын дайнд цэг тавьдаг гэж боддог.    Дэлхийн улс орнуудын дунд зохион байгуулдаг спортын арга хэмжээгээр дамжуулан  Грек улсад энх тайвны захиасыг илгээж байсан түүхтэй. Энэ захиас одоог хүртэл хэрэгжсээр байна. Бид энэ нь дэлхийн олон орны хооронд үүссэн энхтайван найрамдлыг тогтоохтой холбоотой талаар бодох сайхан боломж  болно гэдэгт итгэж байна. Яг одоо  Хойд болон Өмнөд солонгосчууд энэ жил хоёр Солонгос орны тамирчдыг олимпод оролцуулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Ингэснээр хоёр Солонгосын хоорондын харилцааг сайжруулахад тусална гэж бодож байгаа.

–   Хоёр Солонгос ойртон дотносож байгааг өвлийн олимпод тэмдэглэн өнгөрүүлэх өөр шинэ арга хэмжээ байгаа юу?

– Бид энэ олимп нь Хойд Солонгостой харьцаж буй улс төрийн харилцааг зөөллөх арга зам байгаасай гэж найдаж байна. Энэ бол Засгийн газрын асуудал учраас бид санал бодлоо илэрхийлэх боломжгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn