Монголын үндэсний мөсний шагайн холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг ирэх сарын 2-4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ аймаг, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 200 гаруй харваач оролцохоор болжээ. Мөсний шагайн харвааны дэвжээний өргөн 3-5, урт нь 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан. Тиймээс айлчлан ирж буй шар нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин