Д.НАДМИД

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн долоо хоногт цөөхөн хоногийн дараа БНСУ-д эхлэх “Пёнчан-2018” өвлийн олимпийн цаначин Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах болон дасгалжуулагч Б.Хаш-Эрдэнэ нарт хандгайт дахь цанын бааз дээр нь очиж Олон улсын олимпийн хорооны мөнгөн тэтгэмжийг гардуулсан юм. Тэгвэл өчигдөр тэдгээр тамирчид болон “Пёнчан-2018” өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох багийнханд уг наадамд зориулсан иж бүрэн хувцас гардуулах ёслол Биеийн тамир спортын газарт боллоо. Уг ёслол дээр БТС-ын газрын дарга Ц.Шаравжамц хэлэхдээ “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох баг тамирчдад хувцас хэрэглэл гардуулж байна. Тамирчиддаа амжилт хүсье. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд эдгээр хувцас хэрэглэлийг бэлтгэхдээ эх орныхоо үйлдвэрийг дэмжих чиглэл барьж ажилласан. Захиалгын дагуу чанар чансаа сайтай хувцас хийж өгсөн үйлдвэр компанийнханд талархаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn