Х.ОЮУНБОЛД

Өвлийн олимп “ПёнЧан-2018-д” Өмнөдийн багтай нэг баг болж оролцох Хойд Солонгосын эмэгтэй хоккейн баг өчигдөр  хөрш орны эмэгтэй багтай хамтарсан сургуулилалт хийхээр ирсэн талаар Сөүлийн эрх баригчид мэдээллээ. Тамирчид  хоёр Солонгосын хооронд үйлдвэрийн бүс нутаг Кэсон хот болон хилтэй ойрхон замаар энэ тэмцээнд оролцох бусад тамирчдыг угтах ажлыг бэлтгэх төлөөлөгчдийн хамт ирсэн гэж Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамныхан мэдэгдсэн байна. Мөн  хэдийгээр дайсагнасан байдалтай байгаа ч  хоёр хөрш орон удаан хэлэлцээр хийсний эцэст Хойд Солонгос тамирчдаа Өмнөд Солонгосын тамирчдтай хамт өвлийн олимпийн нээлтийн үеэр нэгэн тугийн дор жагсч оролцуулах шийдвэрийг гаргасан юм. Үүнээс өмнө хөрш орны тамирчид  2000 оны Сиднейн олимп, 2004 оны Атенаст болсон олимп болон 2006 онд Турин болсон олимпийн нээлтэд цуг жагсан оролцож байсан байна. Хоёр Солонгосын энэ гэнэтийн аятайхан өөрчлөлт нь  Солонгосын хойгт Пхеньяны зүгээс удаа дараалан цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн туршилтыг хэрэгжүүлснээр Солонгосын хойгт гарсан хүчтэй зөрчлийн улмаас үүдэн хийсэн алхам юм.

Эх сурвалж: Infobae .com