С.САРУУЛ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй байгууллагын 500-гаад тамирчин оюун ухаан, хүч чадлаа сорилоо. Буянт-Ухаа спорт цогцолборт болсон тус тэмцээнд ХСИС-ийн баг тамирчид “Байлдааны самбо”-ын төрөлд  хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, цомоор шагнуулжээ.

Тэмцээний 62 кг-ын жинд Хилийн сургуулийн 431-дүгээр дамжааны сонсогч Б.Сүхтулга, Ц.Төгсболд нар хүрэл медаль, 68 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ алтан медаль, 74 кг-ын жинд Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням алтан медаль, Онцгой байдлын сургуулийн 621-дүгээр дамжааны сонсогч А.Шинэбат мөнгөн медаль, сонсогч Б.Отгонбаяр хүрэл медаль, 90 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч Б.Лхагвадорж хүрэл медаль, ХСИС-ийн тамирчин Э.Даваажаргал мөнгөн медаль, +100 кг-ын жинд ёс журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Батдорж хүрэл медаль тус тус хүртлээ.

Эх сурвалж: www.polit.mn