Х.ОЮУНБОЛД

Дэлхий дахинд  цөмийн зэвсгийн аюул, улс үндэстэн хоорондын мөргөлдөөн, өвчин тахал зэрэг тулгамдсан асуудлууд тулгараад байгаа билээ. Энэ олон асуудлаас хамгийн их санааг зовоож буй нь агаарын бохирдол.  Агаарын бохирдол үүсэх гол шалтгааны нэг нь утаа юм. Хэдийгээр олон орон өнөөдөр  утааг багасгаж агаарын бохирдлыг арилгахаар арга хэмжээ аван ажиллаж байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй байна. Ингээд агаарын бохирдолтоор  тэргүүлж буй хотыг жагсаавал.

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой  хот

  1. Мексикийн нийслэл Мехико:

Энэ хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтыг тэргүүлж байна.  Хотын агаарт хүхрийн исэл, нарийн тоосонцор, нүүрстөрөгчийн исэл, тугалга болон азотын исэл ихээр агуулагдаж байгаа нь бүртгэгджээ.

  1. Бээжин:

2005 онд энэ хотын агаарын бохирдол  дээд хэмжээндээ хүрсэн. Агаарын бохирдол нэмэгдэхэд хүргэсэн шалтгаан нь  машин болон хотын гадна байдаг үйлдвэрийн яндангийн утаа нөлөөлснийг  тогтоосон байна. Мөн  өвлийн цагт орон сууцны халаалтын систем нөлөөлж байна гэж хотын удирдлага үзжээ.

  1. Кайр:

Египетийн энэ хотын агаарын бохирдлын шалтгаан нь машин болон аж үйлдвэрүүд юм. Засгийн газраас агаарын бохирдлын төвшин тогтоох судалгааг хийсэн. Мөн энэ асуудлаар хэвлэл мэдээллийнхний гаргасан санаачлагыг дэмжин ажилладаг байна. Энэ талаар ард иргэдийнхээ мэдлэгийг нэмэхийн тулд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ.

  1. Жакарта:

Индонезийн нийслэлд агаарын бохирдлын төвшин ихсэх болсон шалтгаан нь  шатахуун дутмаг учраас зөвхөн хотын хөдөлгөөнд оролцдог  машины тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

  1. Лос-Анжелес:

Энэ хотод агаарын бохирдол нь тулгамдсан чухал асуудлын нэг болжээ. Засгийн газар аж үйлдвэрүүдийг нүүрс бага  түлэх, оршин суугчдаасаа  шаар­д­лага хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд орол­цох хүсэлт тавьдаг  аж.

Тулгамдаад буй  энэ асуудлыг шийдэхийн тулд дэлхийн зарим орон  арга хэмжээ авч эхэлсэн байна.  Тухайлбал, манай хөрш БНХАУ нүүрсээр галладаг 80 мянган үйлдвэрийг хааснаас гадна  нарны эрчим хүч ашиглах аргыг нэвтрүүлж эхэлжээ. Ерөнхийлөгч Си Жиньпин  агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Түүнчлэн  БНХАУ-ын цаашдын хөгжилд саад болж байна гэж үзсэнээс ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр  БНХАУ-ын  Засгийн газраас агаарын бохирдолттой тэмцэх зорилгоор тавьсан шаардлагыг биелүүлээгүй хотуудад ажлын хэсэг илгээсэн. Шаардлага биелүүлээгүй хүмүүст  мөнгөн торгууль тавина гэв. Бээжингээс шаардлага биелүүлээгүй хотуудад 160 сая юанийн торгууль ногдуулжээ. Мөн Хэбей мужид нүүрсээр галладаг 33 мянга гаруй тогоог устгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин