Х.ОЮУНБОЛД
Энэ оны спортын түүхэнд гарсан хачирхалтай үйл явдлуудыг сонирхуулж байна.
1, Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний тєгсгєлийн шатанд АНУ-ын теннисчин 35 настай Серена Уильямс эгч Венус Уильямсыг хожсон. Ингэснээр 23 дахь удаагийн Гранд Сламын аварга боллоо. Түүний дараа тэрээр бие давхар байснаа олон нийтийн хэрэгслээр мэдэгдсэн байна.
2, Панам дэлхийн хєлбємбєгийн түүхэнд ялалт байгуулснаар ОХУ-д болох ДАШТ-д анх удаа оролцох эрхтэй боллоо. Энэ баг Коста Рикагийн багийг 2:1-ийн харьцаагаар хожсон юм. Хожлын бємбєгийг Роман Торрес оруулжээ.
3, Энэ оны эхээр ОХУ-д болох ФИФА-2018 оролцох багийг шалгаруулах Ємнєд Америкийн цомын тэмцээн болсон. Энэ үеэр Перугийн шигшээ баг Чилийн эсрэг тоглож хожсоноор VIII байр эзэлсэн. Багийн тоглогч Рикардо Гарека гурван гоол оруулж,гурван удаа тэнцэж 12 оноотой болсноор ОХУ-ыг зорих эрхтэй болжээ.
4, Америкийн мэргэжлийн хєлбємбєгийн баг “Atlanta Falkons”, “New England Patriots” багийг 28:3-аар буулган авчээ. Тоглолтыг үзэж байсан 100 сая гаруй хүн “New England Patriots” багийг дахин амжилт гаргаж чадах болов уу гэж таамаг дэвшүүлж эхэлсэн байна.
5, ВВС-гийн сэтгүүлч Анди Уэст єнгєрсєн гуравдугаар сарын 8-нд Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргуудын лигт Барселон клуб Францын PSG клубыг 6:-1-ээр хожсон түүхэн ялалтын үеэр болсон үйл явдлыг тайлбарлахдаа “Эмх замбараагүй байдал” гэдэг үгийг хэрэглэжээ. Тэрээр миний эргэн тойронд бүгд хашгиралдаж, тэврэлдэж, хашгиралдаж байсан. Хүмүүс уйлж, нэг нэгнийгээ дээш нь шидэж байсан гэжээ.
6, Испанийн мэргэжлийн теннисчин, олимпийн болон Гранд Слэмийн есєн удаагийн аварга Рафаэл Надал дэлхийн номер нэг теннисчин боллоо.
7, Венесуэлийн хєлбємбєгийн шигшээ баг дэлхийн аваргад оролцох эрх авч чадаагүй. Гэвч “Vinotinto” єсвєрийн хєлбємбєгчдийн баг Ємнєд Солонгост болсон U-20 тэмцээнд амжилттай оролцлоо. Аваргын цомын тєлєє тоглолтод Их Британийн багт хожигдсон байна.
8, Мэргэжлийн бейсболийн дээд лиг MLB-ийн аварга багаар түүхэндээ анх удаа Техас мужийн Хьюстон Астрос баг тодорсон байна. Жорж Спрингер, Нельсон Корреа нар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин