Г.САНАА

Монгол хүн буудлагын спортын төрлөөр олимпоос медаль хүртсэний 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн амжилтын эзэн, олимпын медальт монголын анхны эмэгтэй тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярыг эх орондоо ирээд байна.  Манай улсын буудлагын спортоос мэндэлсэн анхны  гавьяат маань “Барселона-1992”-оос медаль хүртсэнийхээ 25 жилийн ойд зориуланбуудлын спортын  гадаадын нэрт тамирчдыг эх орондоо урин авчраад байгаа бөгөөд олимп, дэлхийн медальтнуудын халз тэмцээн зохион байгуулж  гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэхээр эх орондоо иржээ.

Эх сурвалж: www.polit.mn