Ч.ГАНТУЛГА

Мантоа хотын хааны ордонОрдонд найр болж байвВантан өөрийнхөө завхай явдлыг гайхуулан яринаАлиасалбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж хурц ухаанхорон үгээр дайрч давшлан наадмыг улам хөгжөөнөТэрээр өөрийг нь ямар хувь заяа хүлээж байгааг үл мэднэЭнэ бол Ж.Вердийн суут бүтээл болох “Риголетто” дуурийн эхлэл ... Үрээ алдсан эцгийн сэтгэл өвдөнөшаналнагутарнаТүүний энэ их сэтгэлийн зовлон шаналалухаарал ... Энэ бүхнийг 30 настай монгол баритон Италиийн хамгийн эртний задгай тайз болох Верона хотынАренад тоглочихоод иржээ.

Монгол хүн анх удаа дэлхийн хамгийн том тайзнаа дуурийн дуучдын мөрөөдлийн бүтээлд дуулна гэдэг ховорхонхувь тохиолГэхдээ монгол дуучин чаджээЧадах чадахдаа омог бардамитгэл төгс тоглосон тухай одоо ч шуугижбайнаДүрийн талаар Италийн хэвлэлд “Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритонгайхалтай өгөгдөлтэйдуучин Э.Амартүвшин дуулсанДөнгөж 30 настай боловч тус дүрийн нууц далд санааонцлог болгоныг хэдийнэтаньж мэдсэн мэт санагдлааДуурийн гол дүрийн хамгийн ихээр зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтынүг хэллэгдуудлага нь төгс байсанСэтгэл зүрхнээсээ гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээжүзэгчдийн талархлыг хүлээннижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ” хэмээн бичжээТиймээ энэ удаагийннийтлэлийн баатар маань Монгол Улсын гавьяат жүжигчиндуурийн дуучиндэлхийд үнэлэгдсэн монгол дуу­чинЭнхбатын Амартүвшин билээДэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөжсонгодог урлагийн түүхэнд шинэхэнхуудсыг нээгээд ирсэн эрхэм дуучинтай уулзана гэдэг сэтгүүлч миний хувьд ч нэр төрийнажил мэргэжлийн хувьдод шүүрсэназтай тохиол байвҮл мэдэг хөгжмийн аялгуу эгшиглэсэнягаан байшинд ороход сэтгэл нэг л тайванДуучин маань эх орондоо ирээд удаагүй байнаЭнэ үедээ заавал театраараа ордог уламжлалтайАжиламьдралынх нь анхны гарааамжилтынх нь шанг татсан энэ л театр сэтгэлд нь үргэлж ойр байдаг гэж тэрээрөгүүлсэн юмЭ.Амартүвшин эх орондоо түр ирсэн бөгөөд төрсөн нутагтаа амраад иржээБидний яриа энэ цэгээсэхэлсэн юм.

ХУРДАН МОРИНЫ ХҮҮХЭД

Тэрээр наймдугаар сарын эхээр эх орондоо иржээИрэх бүртээ хамгийн эхэнд нутагтааижий аавдаа очдогуламжлалтайЭнэ л уламжлалаараа Сүхбаатар аймгийн Халзан сумын зүг хүлгийн жолоо залжээТөрсөн нутаг ньбороо хур тэгширээд зуншлага сайтай байжМонголын хөдөө амар амгалангийн оронТиймээс их хотын чимээшуугианаас холбодох зүйлгүй морин дэл дээр давхих нь жинхэнэ төгс амралт болдог тухай тэрээр онцловҮргэлжтөрсөн нутагтаа очих боломж олддоггүй учир хүүгээ очиход ижий аавынх нь сэтгэл тэнийхээс гадна өөрийнх ньсэтгэл асар их тайвшралэрч хүчийг мэдэрдэг гэвТүүний аав Л.Энхбат газарзүйн багш мэргэжилтэй ч олон жилсургуулийн захирал хийжээХарин ээж нь хими биологийн багшТүүний өвөө Аюушийн Ухна Монгол Улсын манлайуяачМонгол даяар болон зүүн гурван аймгийн морь сонирхогчид анддаггүй байжХарин аавынх нь аав н.Лувсаннутаг усандаа алдартай тээврийн жолооч хүн байжээХөдөө төрж өссөн учир Э.Амартүвшингийн бага нас монголхүүхдүүдийн адил хурга ишиг хариулахадуу мал туухаас эхэлсэнУяач өвөөгөө дагаж хурдны морь унаж явсансайхан дурсамж ч бас түүнийхТэрээр Халзан сумынхаа 70 жилийн ойгоор хамгийн анх зургаан настайдаа хурдныморь унажээАйргийн таваар орж ирсэн хүүгээ өвөө нь их л урамшуулж байсныг одоо хүртэл мартаагүй гэнэҮүнээс хойш хэдийгээр айраг түрүү авч амжилт гаргаагүй ч дөрвөн жил аймгийнхаа наадамд уралдсан туршлагатайунаач ажээЭ.Амартүвшин Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгсчээ.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

Дуучин болох түүний багын мөрөөдөл байжээБалчир насандаа дэндүү бүрэг байсан хүү дунд ангийн сурагчболсноор харьцангуй задарч сур­гуулийн урлагийн үзлэг болон аймгуудын дунд зохион байгуулдаг “Яргуй” тэмцээнд орол­цож эхэлсэн ажЭнэ тэмцээнд гурван жил дараалан түрүүлжээЭнэ үеэс өөртөө улам итгэлтэйболжээХөлд орох цагаасаа л тэнтэр тунтар алхан амандаа аялгуу эгшиглүүлэн явах хүүгийнхээ авьяасыг ижийаав нь эртнээс олж харсан гэх юм билээТиймдээ ч хүсэл мөрөөдөлд нь хориг тавилгүйөөрийнхөөрөө амьдрахсонголтыг өгсөн нь өнөөгийн дэлхийн дуучин Э.Амартүвшингийн хувь хүн болж төлөвших болон амжилт гаргахүндэс суурь болжээТиймдээ ч дунд сургуулиа төгсөөд ээж аавынхаа ачийг сайн дуучин болж хариулах томмөрөөдөл тээсэн тал нутгийн хүү анх Соёл урлагийн их сургуулийн босгоор алхсан ажХөдөө хээрморин дэл дээрсалхи татуулан дуулж явах юутай сайхан билээХэн нэгэн сонсчихвий гэж эмээлгүйгээр исгэрэн шуугих салхиныөөдөөс уянгалаг дуугаа дуулсаар сөрж давхисан түүний балчир насхүсэл мөрөөдөл энэ сургуульд орсноормэргэжлийн уран бүтээлч болох зорилгоор солигдсон байна.

Ц.ЕРӨӨ БАГШТАЙГАА УУЛЗСАН НЬ ХУВЬ ТОХИОЛ 

Үүнээс өмнө Улаанбаатар хотод ирж үзээгүй хүү анх есдүгээр ангидаа их хоттой танилцсан түүхтэйМонголынХүүхдийн ордноос зохион байгуулдаг “Дуулах өв” наадамд оролцохоор ирэвЭнэ тэмцээнд бүх аймаг болон хотындүүргүүдээс шалгарсан шилдэг хүүхдүүд оролцожөрсөлддөг байжТэр уралдаанд аймгаасаа шалгаран оролцжээТухайн үед тус тэмцээнийг Ардын жүжигчин Х.ХайдавХ.УртнасанМонгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд наршүүсэн ажХэдийгээр тэмцээнд байр эзэлж чадаагүй ч уралдаан дууссаны дараа Х.Хайдав багшаас бусад ньЭ.Амартүвшинтэй зорьж уулзжээ. “Миний хүү чи дуурийн дуучин болох магадлалтай хүүхэд байнаЧамд ирээдүйхарагдаж байнаХэрэв чи урлагаар явъя гэж боддог бол бидэн дээр ирээрэй” гэжээХарин энэ гурван хүнээсзөвхөн Ц.Ерөө багш нь жижигхэн уранхай цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд өгчЭнэ явдал ингээд дуусавХаринжилийн дараа нийтлэлийн баатар маань ахлах ангиа төгсчажил мэргэжлээ сонгох үетэй золгожээСоёл урлагийних сургуулийг л мундаг гэсэн ойлголттой тул эргэлзээ байхгүй энэ сургуульд орно гэсэн бодлыг тээжӨнөөх багш чэнэ сургуульд багшилдаг байж тааравАав нь утас цохиж “Та өнгөрсөн жил манай хүүтэй уулзаад утасныхаадугаарыг өгсөн байнаБи дагуулаад тань дээр очиж болох уу” гэхэд нь уриалгахан хүлээн авч багш шавьбарилджээМонголын сонгодог урлагийн ноён оргил болсон тэдгээр дөрвөн багш хүүг буруу таниагүй юмЭнэ лбагш нартай учирснаар Э.Амартүвшин мэргэжлийн дуурийн дуучин болж бэлтгэгджээЦ.Ерөө багш нь түүнийгдуучин болгохоос гадна хувь хүн талаас нь төлөвшүүлэхийг эрхэмлэдэг байж.  Э.Амартүвшин ч багшийнхаа хэлсэнсахилга баттайхичээлээ сайн хийжмэргэжилдээ үнэнч байгаарай гэсэн захиасыг одоо хүртэл санаж явдагОюутны ширээнээс дөнгөж гараад Монголын сонгодог урлагийн цорын ганц мэргэжлийн байгууллага болох УДБЭТ-ын гоцлол дуучнаар очиход нь “Миний хүү олон тийшээ битгий урваж шарваарайЧи их олон хүнтэй хамтарчажиллах учир эхлээд өөрөө сайн хүн бай” гэж аминчлан захисан гэдэгБагшийнхаа энэ үгийг бодон санан явсаншавь нь ягаан байшинд гоцлол дуучны албыг долоон жил нэр төртэйгөөр авч явсан юм.

АМЖИЛТЫН ҮЗҮҮРЭЭС АТГАЖ ЭХЛЭВ  

Тэрээр дуурийн театрт орохоосоо өмнө багшийнхаа хэлснээр “Чингис хаан” дуурийн Тэмүүжингийн дүрийг бэлджээХарин теарт ороод залуу баритон бүрийн дуулжажлын гараагаа эхэлдэг “Учиртай гурван толгой” дуурийнЮндэнгийн дүрийг бүтээсэн байнаҮүнээс хойш олон дуурийн гол болон туслах дүрд дуулсан юмЭхний хэдэн жилдуулсны дараа барууны сонгодог бүтээлүүдэд дуулах болов.”Риголетто” дуурийн Риголетто, “Тоска” дуурийнСкарпиа зэрэг том дууриудад тоглож эхэллээТүүний сэтгэлд хамгийн ойрхон байдаг дүр бол РиголеттоЭнэдүрийн чиг шугам өөрт нь илүү зохидог гэв.

Риголетто” хэдийгээр том цар хүрээхоолойн чадал шаардсан дуурь боловч уянгалагзөөлөн хэсэг олонтойХүнийдотоод сэтгэлийн олон илрэл энэ бүтээлд шингэжээХүнийг хайрлаххарамлахүзэн ядах зэрэг сэтгэлийн нарийннандин хэсгүүдийг энэ дууриар  илэрхийлдэг юм байнаХамгийн гол нь нийтлэлийн баатар маань өөрөө энэ дуурьтухаангүй дуртайТиймээс ч өөртөө хэвшил болтол нь суулгаж чаджээДуучин маань энэ дуурийг анх хамгийн залуубуюу 25-хан насандаа анх дуулсан байдагМэдээж залуу уран бүтээлчийн хувьд энэ мэргэжилтэй учирснаарчадахгүймэдэхгүйавьяасчадал сорьсон олон зүйлтэй нүүр тулжГэвч тэр бүхэнд бууж өгөхийг хүсэлгүйгээрөдөр бүр мэрийжчардайжхичээсний үр дүнд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон амжилтын гараанаасалгуурхан атгаж эхлэвТэрээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаандоролцоод нэгдүгээр түүврээсээ хасагджээӨмнө нь гадагшаа уралдаан тэмцээнд оролцож байгаагүй залуухандуучинд энэ тэмцээн олон зүйлийг сургажээҮүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэг болжээИйнхүү тэрээр амжилт руу алхам алхамаар дөхсөөр л байвХарин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олонулсын уралдаанд түрүүлжээЭнэ үеэс шагналын амтыг мэдэрч эхэлжээТэр жилдээ Чайковскийн нэрэмжит олонулсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юмҮүнээс хойшмонгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй. 2015 онд дуурийн дуучин бүхний мөрөөдөл болсондуурийн урлагийн оргилдэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр томшагналынх нь нэгийг хүртсэн билээЭ.Амартүвшин одоогоор барууны дуурийн урлагт хүч үзэж байнаТэрээрдэлхийн бүх том тэмцээнүүдэд оролцоод дуусчихсан учир одоо зөвхөн дэлхийн том тайзан дээр жинхэнэмэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж явна.

ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ТОГЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЧЭЭ

Энэ шалтгаанаар өнгөрсөн жил гэргийнхээ хамт театраасаа албан ёсоор гарчээ.Одоогоор тэд Швейцарийналдартай агентлагтай гэрээтэй ажиллаж байнаЭнэ агентлагт дэлхийн хамгийн шилдэг дуучид ажилладагГэрээний дагуу тэрээр өнгөрсөн жил Германы Килл хотод амьдарчдуулжээХарин энэ жилийн хувьд ИталиМосквад дуулсан байнаӨнгөрөгч тавдугаар сард Израилийн Тилавейн дуурийн театрт Ж.Вердийн “Хувь заяаныхүч” дуурийн гол дүрд дуулаад иржээНүүдлийн шувуу шиг амьдарчдүүлж яваа уран бүтээлч маань дараа жил эхорондоо ирэх зав гарахгүй байх хэмээн ярьж суунаУчир нь ирэх хоёр жилийн ажлын төлөвлөгөө нь гарчээИрэхарваннэгдүгээр сарын 20-нд Италийн ЖеноваПарма хотод “Риголетто” дуурьт дуулна зэргээр цааш хөвөрнө.

Монгол дуучдын хувьд барууны зах зээлд гарч ирэх боломж бүрэн байна гэдгийг дуучин Э.Амартүвшин хэлж байнаИталид тоглосон “Риголетто” дуурьт Э.Амартүвшинээс гадна Италийн алдарт дуучин, 76 настай Лео Нуччи дуулсанюмЭнэ хүн зөвхөн Итали төдийгүй дэлхийн домог болсон дуучин билээТэгвэл тал нутгийн залуу дуучин энээрхэм хүнтэй дотно нөхөрлөдөг ажээӨдий насандаа ийм амжилттайхөнгөн шингэн явааг нь дэлхий нийт гайхдагХоолойны ир нь буугаагүй хүчтэй байна гэдэг бас л гайхамшиг юмДуурийн дуучин хүний хоолой 30-40 насанд идбайдаг ажХарин үүнээс хойш хэрхэнямар ухаанаар авч явах нь тухайн дуучны ухамсарын асуудал гэж гавьяатмаань онцлов.

76 настай дэлхийн шилдэг дуучин Лео Нуччигийн хамт

СОНГОДОГ УРЛАГИЙН БУЯНААР ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРЧЭЭ

Э.Амартүвшин зөвхөн дуурийн дуунаас гадна шинээр гарч ирж буй хөгжмийн урсгалуудыг сонсох дуртайМөнэнгийн үедээ ардын болон уртын дууг аялдаг аж. “Би хаана төрөө вэ”, “Нутгийн чулуу”, “Ус мөрөн олон чиг”, “Зулайцагаан алтай” зэрэг сайхан дуунууд цээжинд нь бийТэрээр эцэг эхээс гурвуулаа бөгөөд дүү нь уламжлалт анагаахухааны эмчах нь зураач мэргэжилтэй юм байнаДуучин залуугийн сонгодог урлагаас олж авсан хамгийн эрхэмзүйл түүний гэргий Д.ТуяаАдилхан дуурийн дуучин мэргэжилтэйЭнэ л театрт танилцажхайр сэтгэлтэй болжээТэрээр гэргийнхээ тухай “Би ханьтайгаа учрах ёстой болоод л учирсан гэж боддогМанай хүн хэлье гэснээ шуудхэлчихдэг их шударга эмэгтэйЭнэ зан чанарт нь би дуртайХамгийн чухал нь намайг жинхэнэ хайраар хайрлажбүх зүйлээ надад зориулдаг” гэвХоёулаа театрынхаа тайзнаа “Ламбугайн нулимс” дуурийн Лодон Цэрэнлхам, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаад, “Чингис хаан” дуурийн Чингис Бөртэ зэрэг олон сайхан хайрсэтгэлийн сэдэвтэй бүтээлд дуулжээИйнхүү тал нутгаас төрсөн дэлхийн дуучинтай хуучилсан тэмдэглэлээ эндхүргээд өндөрлөеТүүнтэй ярилцсан энэ хэдэн цагийн дотор хувь хүн нь эгэл жирийних энгийн хүн юм даа гэсэнбодол сэтгэлд минь үлдлээМонгол залуугийн дуулахыг дэлхий сонсч байнаУлам өөдөө тэмүүлээрэй ...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин