Н.ДАЯН
Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадмын нээлт өчигдөр боллоо. Спортын их наадам 12 төрлөөр зохион байгуулагдана. Энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болсон юм. Шүүгчдийг төлөөлж гимнастикийн олон улсын шүүгч, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш Г.Ерөөлбат, тамирчдыг төлөөлж модон бөмбөгийн ОУХМ, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ХААИС-ийн оюутан Г.Мягмарсүрэн нар тангараг өргөлөө. Ирэх сард шатар, ширээний теннис, гандбол, аэробикийн тэмцээн, тавдугаар сард модон бөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээн болно.