Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадмын дараа орох томоохон барилдаан юм. Цол олгодоггүй учир хамгийн өрсөлдөөн ихтэй, хамгийн шударга барилдаан байдаг.
Иймд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг юм. Гэвч Бөхийн өргөө буюу барилдаан болох газар нь ердөө 2500 орчим суудалтай учир хүмүүс телевизээр голдуу үздэг байна. Өнгөрсөн жилүүдэд уг барилдаан 14:00 цагаас болдог байсан бол энэ жил 12:00 цагаас эхлүүлснээрээ онцлог байлаа. Энэ жил хамгийн олон буюу телевизийн 15 сувгаар шууд дамжуулжээ. Энэ талаар “Максима Консалтинг” компанийнхан нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Уг судалгаанд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 550 мянга орчим үзэгч сонирхон үзсэн гэжээ.
Мөн график нэгийн үр дүнгээс харахад үндэсний бөхийн барилдааны эхний тав хүртэлх давааны үзэгч 100 мянга орчим байсан бол тавын даваанаас хойш хоёр дахин нэмэгдэж хамгийн ихдээ 267 мянга орчим хүн нэгэн зэрэг үзжээ. Шууд дамжуулалтын рейтингээс харахад үзэгчид “ТВ-9” суваг хамгийн олон үзэгчтэй нь тодорхой байна.
“ТВ-9” суваг нь заал, танхимын барилдаануудыг тогтмол шууд дамжуулдаг бөгөөд бусад сувгуудаас илүү туршлагатай гэж хэлж болно. Иймдээ ч бөх сонирхогчдыг өөрийн сувагтаа илүү татаж чадсан гэж болохоор байна. Үндэсний бөхийн барилдааны шууд дамжуулалтын хугацаан дахь нийт телевиз үзэгчийн 55.5 хувийг зөвхөн бөхийн барилдааны үзэлт бүрдүүлсэн байна.
Үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхсон байдлыг 100 хувь гэж авч үзвэл аль суваг хэдэн хувийг бүрдүүлснийг доорх графикуудаас харна уу.
Үндэсний бөхийн барилдааны үзэгчийн график, минутаар
Сувгуудын үндэсний бөхийн барилдааны шууд дамжуулалтын рейтинг
Үндэсний бөхийн барилдааны үзэлтийн хувь, сувгаар, нийт телевиз үзэлтэнд эзлэх хувиар
Үндэсний бөхийн барилдааны үзэлтийн хувь, сувгаар, Зєвхєн үндэсний бөхийн барилдааны үзэлтэнд эзлэх хувиар