2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Эp бор харцага буюу улсын гарьд Д.Рагчаа
ZMS.MN
2017-02-14 11:05
 
1 мин
0
хуваалцах
134
үзсэн
Д.НАДМИД
2006
онд
зун
шиг
зунтай
байв
.
Улсын
баяр
наадам
ч
цагаа
дагаад
тун
сайхан
болсон
юм
.
Их
Монгол
Улс
байгуулагдсаны
800
жилийн
ой
тохиосон
болохоор
1024
бөх
зодоглосон
нь
бөх
сонирхогч
,
наадамчид
Төв
цэнгэлдэхэд
багтамгүй
л
байсан
даа
.
Бөхийн барилдааны долоогийн даваа эхлэлээ. Зүүн талын засуулаас “алдуурсан” тэг дөрвөлжин шагай шиг бөх дэвэн дэвсээр их цагаан тугны өмнө очиж харагдахад хажууд суусан нэгэн “Энэ сайхан бөх чинь хэн бэ” гэх. Улсын харцага Дамбийн Рагчаа байна шүү дээ гэвэл тэр нөхөр дуу алдан: -Өө. Архангайн Рагчаа чинь энэ билүү. За даа мөн сайхан бөх юмаа. Бие хаа нь гэж тэв тэгшхэн, дэвж шавж байгаа нь хүртэл намба сайтай юм. Энэ хүү хол явна даа. Одоо давдаг юм бол улсын заан болохнээ гэж олзуурхлаа. Түүний учраа нь Сүхбаатар аймгийн харьяат улсын харцага Ц.Магалжав байлаа. Хоёр харцага өрлөө. Ид гялалзаж яваа хоёр харцага нэг хэсэг хянуур байдалтай барьц булаалдаж байснаа хав дөрвөлжин золгоод авав. Магалжав харцага мурьж нэг үзснээ татаад хавсрах гэтэл Рагчаа хутгачихав. Ингэж улсын заан цолны болзол хангадаг юм. Авч гарсан засуулаас нь эхлээд хүн болгон баяр хүргэж харагдсан. Миний хажууд суусан нөхөр “Би хэлээгүй юү. Энэ хүү цааш явнаа гэж” хэмээн хөөрцөглөв. Тэгээд дэвтэр дэлгэн бичиж байнаа. Түүний тэмдэглэлээс харвал харцага Д.Рагчаа энэ наадмын гурвын даваанд Дорноговийн Ц.Жамъян-Ишийг, дөрөвт Говь-Алтай аймгийн арслан О.Цэрэндавааг, тавд улсын начин Р.Ганхуягийг, зургаад улсын начин Ш.Уламбаярыг давсан тэмдэглэл харагдлаа. Хэдийгээр Рагчааг гарах үед нь таниагүй ч үнэхээр бөхийн хорхойтны нэг тэр хүн байлаа. Тийм ээ. Рагчааг л яриад байна. 2001 оны наадамд мөн 1024 бөх барилдахад улсын арслан Б.Ганбаатараар тав давж улсын начин цол хүртсэн бол 2005 оны наадмын тавын даваанд улсын начин Д.Баасандорж (одоо улсын заан)-оор зургаа давж улсын харцага болсон гээд л биччихэж. [caption id="attachment_41985" align="aligncenter" width="700"]
Зүүнээс Архангайн наадмын түрүү бөх Д.Рагчаа, үзүүрлэсэн аймгийн арслан Д.Жүгдэргаравын хамт. 1997 он[/caption] Удахгүй улсын арслангийн эгнээнд орно доо гэсэн олзуурхлаа хэлэхгүй байж чадсангүй мань эр. Ер нь бөхийн хорхойтон гэдэг ийм л байдаг даа гэж би бодов. Түүнээс даруй таван жилийн дараа буюу 2012 оны наадмаар Д.Рагчаа үзүүрлэж улсын гарьд болсон юм. Ийнхүү монгол бөхийн улсын цолыг ээлж дараагаар авсаар тэр өндөрлөгт хүрч. Тэр нэг удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний олон жилийн хөлс хөдөлмөр талаар болоогүй ээ” гэж амжилтандаа бахархсан үг хэлснийг уншсансан. Бөх хүн бөхөөр төрдөг ч бий. Бас уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө бөх болох ч байдаг гэдэг. Тэгвэл Д.Рагчаа сайн бөх болох зорилготой байж чадснаараа өндөр цолтны нэг болж чадсан хүн юм. Дархан аварга Д.Цэрэнтогтохын хүргэн болсноор нь аварга ихийг сургасан биз гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл Д.Цэрэнтогтох аварга хэлэхдээ “Рагчаа маань өөрөө их хичээл зүтгэлтэй хүн дээ. Миний хувьд дандаа тэг, ингэ гэж зааж чиглүүлээд байсан юм байхгүй. Харин хааяа нэг барилдаандаа алдаа гаргасан байвал түүнийг нь хэлж өгдөг байсан. Бас учраагийнхаа алдааг зөв харж чадсан хүн л амжилтад хүрдэг юм шүү дээ гэдгийг захиж байсан даа. Рагчаагийн сайн тал хийгүй нягт барилддагт байдаг юм” гэсэн билээ. Тэр голдуу хүчний нягтралтай бэлтгэл түлхүү хийдэг гэдэг. Үүндээ түшиглэж хэсэг нөхөдтэйгөө хамтраад паурлифтингийн холбоог үүсгэн байгуулжээ. Тэгээд зогссонгүй хүчний гурван төрөлтөөр хичээллэж хэвтээ шахалтаар улсын дээд амжилт тогтоосон удаатай. Барилдааны хувьд баруун талтай, хонгодох, хутгах, тонгорох мэхийг голчлон хийдэг бөхөө. Бөхчүүдийн Рагчаад мэдсээр байж л хонгодуулах юм даа гэж хэлэхийг нэг биш удаа сонссоон. Энэ нь гаршсан мэхтэй юм даа гэсэн үг мөнөөс мөн. Архангай аймаг алдар цуутай олон бөхтэй. Тэр дотор Булган сумаас сүүлийн үед улсын том цолтой цөөнгүй бөх төрсний нэг нь Дамбийн Рагчаа гарьд. Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ бас энэ сумынх. Одоо ид шуугиулж яваа улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва тэдний араас “цахиур хагалж” байгаа. Тийм ээ. Р.Пүрэвдагва улсын арслан төдийгүй шинэ үеийн даншиг наадамд хоёр жил дараалан түрүүлээд “даншгийн аварга” болоод байна. Д.Рагчаа гарьд булган сүүлтэйн учир тэр буйзаа. Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй гэдэг. Энэ нэр түүнд зохиноо, зохино.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
О.Энх-Эрдэнэ & Jungkook
2024-11-22
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол,
Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 103 жил
2024-11-18
Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 103 жил
“Мэргэжлийнхээ сайхныг мэдэрч ажиллах гоё”
2024-11-18
“Оранж” энтертайментаар овоглосон найруулагч О.Цэгмэдийн бүтээл “Эрдэнэсийн арал” кино
Инээмтгий хүн жүжгийг тайзнаа дахин тоглоно
2024-11-15
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох