Т.ДАЛАЙ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Цогтбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр болон гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар өнөөдөр /01.23/ мэдээлэл хийлээ.  Тэд "Монголын чөлөөт бөхийн холбооны өнөөгийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, ээлжит их хурлыг зарлан хуралдуулах түр хороо байгуулсан " талаараа мэдээлэв.  Монголын чөлөөт бөхийн нүүр царай болсон дасгалжуулагч, тамирчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн хуралдан, түр хороо байгуулахаар санал нэгджээ.  Түр хорооны даргаар гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатар сонгогдсон байна. Тамирчин, дасгалжуулагчдын зүгээс Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлыг дүрмийн дагуу зохион байгуулж, холбооны Удирдах зөвлөл ажлын тайлангаа танилцуулж, чөлөөт бөхөөр овоглож яваа олон зуун тамирчин, дасгалжуулагчдын эрх, ашгийг хүндэтгэж, тэднийг нэгтгэсэн холбооны үйл ажиллагааг журмын дагуу явуулахыг одоогийн удирдлагууддаа тавьж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn