1-3-5Б.ӨЛЗИЙ

Монголын төрт ёсны нэгэн баяр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсанЕрөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа. Таван жилийн өмнө болсон анхны барилдаанд 256 бөх барилдснаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэсэн юм. Энэ хоёр бөхийн хувьд тухайн жилийн улсын баяр наадмаар нэг нь арав давж аварга, нөгөө нь зургаа давж харцага болоод байсан билээ. Анхны барилдааны дараагийн жилийн барилдаануудад улсын заан М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан (улсын начин цолтой байв) мөн улсын аварга С.Мөнхбаяр нар түрүүлж байсан бол ноднингийн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан хоёр дахиа түрүүлсэн байна.

Тэгвэл 2016 оны барилдаанд чансаа өндөр шилдэг 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын залуу арслан Р.Пүрэвдагва түрүүлж “Ерөнхийлөгчийн цом” гардсан бол мөн аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Хэдхэн хоногийн өмнө болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээ байгуулагдсны 20 жилийн ойн барилдаанд мөн энэ хоёр үзүүр, түрүүнд үлдэж Р.Пүрэвдагва арслан түрүүлсэн. Үнэхээр чансаа өндөр барилдаан энэ байсан болохоор өмнөх жилүү­дийн улсын баяр наадмыг дахин үзсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Бөх сонирхогчдын тө­сөөлж байснаар бол ул­­сын арслан Р.Пүрэв­дагва, улсын заан Б.Пүрэв­сай­хан, улсын харцага Ц.Содном­дорж нарын хэн нэг нь түрүүлнэ гэсэн таавар дэвшүүлж байсан нь бараг л оно­сон гэж болно. Харин Ц.Содномдорж хоёрын даваанд уна­санд үзэгчи жаахан харамсав. Бас МҮБХ-ноос шинэчлэн гаргасан чансаагаар гуравт бичигдсэн улсын харцага Т.Баасанхүү, зургаад эрэм­бэлэгдсэн улсын гарьд Б.Гончигдамба нарыг эрт тахимаа өгөхөд барилдаан өөрчлөхөөр бөхчүүд байсан юм гэж үзэгчид ярилцаж байхыг сонсов. Улсын цолтнуудыг айлгадаг бөхийн нэг, аймгийн арслан О.Хангай ч эрт уначихсан даа. Найм юм уу дөрөвт зогсож байх болов уу гэсэн тааварт орж байсан улсын начин Э.Даш бас л дөрвийн давааг гэтэлж чадсангүй ээ. Аргагүй л чансаа өндөр бөхчүүд барилдсан болохоор нэгийн даваанд улсын заан, начин­гууд учраагаа дийлэхгүй байсан нь улсын баяр наад­мын өнгө төрх ч харагдаж байлаа гэж болно биз ээ. 

Гурвын даваа

  1. Ч.Санжаадамба у.авЦ.Цогт-Эрдэнэ а.а
  2. С .Мөнхбат у.авС.Батсуурь у.н
  3. П.Бүрэнтөгс у.арГ.Баасандорж у.н
  4. Н.Батсуурь у.арБ.Хишигбаатар а.а
  5. Э.Оюунболд у.арЦ.Сандагдорж а.а
  6. Р.Пүрэвдагва у.арБ.Бат-Эрдэнэ а.а
  7. Б.Гончигдамба у.гЭ.Ууганбаяр а.а
  8. Б.Батмөнх у.зД.Амаржаргал а.а
  9. Б.Пүрэвсайхан у.з Д.Амарсайхан у.н
  10. Ө.Бат-Орших у.хБ.Түмэндэмбэрэл а.з
  11. А.Цацабшир у.хБ.Ганхуяг у.н
  12. Н.Түвшинбаяр у.хЖ.Наранбаатар а.а
  13. Ч.Баянмөнх у.нЧ.Хөхчирэнгэр у.н
  14. Ч.Ганзориг у.нБ.Эрдэнэхүү а.х.а
  15. Бо.Батжаргал у.нШ.Пүрэвгарьд а.а
  16. Э.Даш у.нН.Золбоо а.х.а

Дөрвийн даваа

  1. Ч.Санжаадамба у.авЭ.Ууганбаяр а.а
  2. С.Мөнхбат у.авЖ.Наранбаатар а.а
  3. П.Бүрэнтөгс у.арШ.Пүрэвгарьд а.а
  4. Н.Батсуурь у.арЭ.Даш у.н
  5. Э.Оюунболд у.арЧ.Ганзориг у.н
  6. Р.Пүрэвдагва у.арЧ.Баянмөнх у.н
  7. Б.Батмөнх у.зА.Цацабшир у.х
  8. Б.Пүрэвсайхан у.зӨ.Бат-Орших у.х

Тавын даваа

  1. Ч.Санжаадамба у.авЭ.Оюунболд у.ар
  2. С .Мөнхбат у.авБ.Батмөнх у.з
  3. П.Бүрэнтөгс у.арР.Пүрэвдагва у.а
  4. Н.Батсуурь у.арБ.Пүрэвсайхан у.з

Зургаагийн даваа

  1. Ч.Санжаадамба у.авБ.Батмөнх у.з
  2. Р.Пүрэвдагва у.арБ.Пүрэвсайхан у.з

Долоогийн даваа

  1. Ч.Санжаадамба у.ав –Р.Пүрэвдагва у.ар
  2. nemelt