Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжиг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа энэ сарын 9-ний 19:37 цагт амилна.
“Монгол ардын суут” драмын жүжгийн гол дүр Д.Нацагдоржид Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд М.Энхзаяа, Хар хүнд Г.Гандөш, Халамцуу бүсгүйд Я.Өнөртуул нар тоглож байгаа юм. Жүжгийн хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од бичсэн юм.
“Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн тасалбарыг Улсын Хүүхэлдэйн театрын кассаар худалдаалж байна.
Эх сурвалж: www.polit.mn