Тэмдэглэсэн Д.НАДМИД

Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат амьдралдаа тохиолдсон хуучаа дэлгэхдээ тун амттайхан ярьдаг юм. Түүний заримыг сонирхуулъя.

ТА БАРИЛДСАН БОЛ ҮХЭХ БАЙСАН

1964 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Ч.Бээжин, С.Цэрэн бид үлдлээ. Наадмын өмнөх нэг барилдаанд би Бээжин гуайтай таараад тонгоруулаад тэнгэр ногоортол унасан юм. Дамдин аварга Бээжинг амлаж аваад уначихдаг юм. Учир нь Мөнхбатыг хаядаг юм түрүүлэг гэж бодсон биз. Би Цэрэн аваргыг давчихлаа. Тэгээд үзүүр, түрүүнд би Бээжинг хаяад түрүүлэв. Харамсалтай нь тэр барилдаанаас Бээжин яггүй бэртсэн юм. Маргааш Д.Дамдин аварга надтай таараадБээжинг унахыг мэдсэн бол би чамтай барилддаг байжгэхээр нь биТаныг хаясан Бээжин хэмхэрсэн юм чинь Бээжинд унасан та надтай барилдсан бол үхэх байсангээд тавьчихлаа. Бөхчүүд бидний үг хүртэл хатуу байж. Гэхдээ Дамдин аварга юу ч бодоогүй гэдэг. Түүнээс хойш бид хоёр ёстой ах дүү шиг болсон доо.

ГЭДСЭНДЭЭ СОРВИТОЙ ХҮН ТҮРҮҮЛЭХ ЮМ БАЙНА

1969 онд юм даа. Би наадамд түрүүлчих санаатай. Гэтэл Баянаа тун луугар байгаа. Тэгээд нэг мэргэн хүн дээр очлоо. Тэр хүн мэргэлснээЧи түрүүлэхгүйгэдэг байгаа. Тэгэхээр нь Баянмөнх түрүүлэх нь үү гэлээ. Тэгсэн басүгүй ээгэж байна. Тэгвэл хэн түрүүлэх вэ гэсэн чинь үзэж үзэж байснааГэдсэндээ сорвитой хүн түрүүлэх юм байнагэв. Миний дургүй хүрээдТаны шоо буруу тусч байна. Бид хоёрын нэг л түрүүлэх учиртайгэж хэлээд гарлаа. Наадам болж дөрөвт Баянаа бид хоёр тунаж барилдаад хасагддаг юм. Яагаав нөгөөҮнээ саалгадаггүй хоёр Мөнхнэр авдаг жил. Тэгээд Дэмүүл түрүүлдэг юм болсон. Тэр цүдгэр нохой чинь мухар олгойны хагалгааны сорвитой юм байж л дээ. Мэргэн хүн гэдэг мэргэн л юм билээ шүү.

 

ТУХАЙН ҮЕДЭЭ ТОМ ШАГНАЛ САНАГДАЖ БАЙЛАА

Социалист голдуу ор­нуу­дын нам, төрийн тэр­гүү­нүүд айлчлан ирэхэд бөх барилдуулнаа. Би олон ч түрүүлсэндээ, тийм барилдаанд. Зочид гол­дуу өөрийн нэр бич­сэн цаг л өгдөг байв. Ард­чил­сан Германы Зин­дерманы айлчлалд зориул­сан барилдаанд би тү­рүүлэв. Эрхэм зочин надад дипломат цүнх дээр цаг тавиад өглөө. Тэр цүнх гайгүй хүнд юм. Бэлгийг гардаад авах үед Ю.Цэдэнбал даргаМөнх­батаа наадахыгаа хагалав даагэдэг юм. Тэ­гээд Цэрэн аваргатай хамт гэртээ ирээд цүнхийг онгойлгоод үзсэн чинь 700 граммын найман шил архиа зөрүүлээд, зөрүүлээд хийчихэж. Ийм мундаг бэлэг байдгаа гэж бодох зуураа нэгийг задалж хоёу­лаа мөнгөн аяганд хий­­гээдцохьчихлоо”. Тө­­рийн хүнээс авсан гэхэд со­­нин л бэлэг байлаа шүү дээ.

УУР ХҮРЭЭД Д.ЦЭРЭНТОГТОХЫГ ӨШИГЛӨӨД...”

1978 онд Минскт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай Д.Цэрэнтогтох Германы нэг голжгор шар юманд хожигдчихоод гавьяа байгуулсан юм шиг инээгээд дэвжээнээс буугаад ирдэг юм. Би дасгалжуулагчаар авч гарсан болохоор уур хүрээд “п...” гэж хараагаад өшиглөдөг юм. Хоёр дахиа өшиглөх гэтэл хий зөрөөд өөрөө унах шахсан. Тэгсэн манайхан дотроос Мөнхбат ЗХУ-д очоод тамирчнаа “п...” гэж хараалаа. Сурганы ухаан мэдэхгүй байна гэж матдаг юм. Зэмлүүлэлгүй яахав дээ. Уг нь Германы тамирчныг дийлсэн бол Цэрэнтогтох хүрэл медаль авчих байсан учир би уур хүрсэн юм л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин