С.САРУУЛ

Манай улсын хүн амын дундах өвчлөлийн тэргүүн эгнээд бичигддэг элэгний өвчлөлийг бууруулах C вирусын эмнүүд төрөл бүрээрээ орж ирсээр байна. Хамгийн анх Харвони эмийг “Омбол”  компани оруулж ирж байсан бол дахин шинэ эмийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тус компани энэ удаад Харвони эмийн үндсэн найрлага болох ледипасвир болон софосбувир найрлагатай, эмийн үйлдвэрийн албан ёсны зөвшөөрөл бүхий Энэтхэг улсын Натко компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийг шинээр нийлүүлж эхэллээ.

 Эмний талаар Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний Төвийн менежер "АНУ-н Гилеад Сайнс компани бүх дэлхий нийтийг С вирүсийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн 11 үйлдвэрт лицензээ өгч, энэ лицензийн дагуу Энэтхэгийн 11 үйлдвэр элэгний С вирүсийн эсрэг эмийг үйлдвэрлэж, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн эмүүд нь ерөнхий нэршлийн эмүүд байдаг учраас үнийн хувьд хямд орж ирж байгаа бөгөөд гол үйлчлэгч бодис нь адилхан учраас үйлчилгээний хувьд Харвони эмээс ялгаагүй юм. Энэ сарын 30-наас аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл манай төвөөс нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгнө" гэв.

Эм хэрэглэгчдэд 150 ам.долларын үнээр хүрэх бөгөөд хэрэглэх заалт, эмчилгээний хугацаа Харвони эмтэй ижил юм байна. Элэгний Эмийн Мэдээлэл Үйлчилгээний Төв, хот болон хөдөө орон нутгийн гэрээт эмийн сангуудаар худалдаалагдах юм.

Эх сурвалж: www.polit.mn