Ч.ГАНТУЛГА

“Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн танхим” нээлтээ хийлээ. Тэрээр Эх нялхсын төвийн хүлээлгийн танхимыг тохижуулсан юм. Нээлтийн үеэр жүжигчин бүсгүйтэй ярилцлаа.

-“Итгэлийн танхим”-аа нээсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг тэсэн ядан хүлээлээ. Олон жил бодож, төлөвлөж явсан зүйлийнхээ ард нь гарсандаа баяртай байна.

-Таны төслийн ажил 2011 оноос эхэлсэн. Энэ санаа хэзээ орж ирсэн бэ?

-Эмнэлэгт хэвтсэн аавыгаа сахиж байхдаа эмнэлгийн байдал, ажилчдын ажиллах нөхцөл тааруу байгааг ажигласан юм. Энэ үеэс хүмүүст тусалж, нэг ч гэсэн сайн үйлс хийхсэн гэж бодож явсан. Эх нялхаст дандаа бага насны хүүхдүүд, эхчүүд хэвтдэг. Би өөрөө эмэгтэй хүн учраас энэ эмнэлгийн нэг танхимыг ч болтугай засварлаж, буян үйлдье гэж шийдсэн юм.

-Танхим руу ороход л халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байна?

-Дотоод заслаа хүүх­дүүдэд зориулж, илүү со­нир­холтой, анхаарал тата­хаар хийхээр ярилцсан. Тиймээс хана таазан дээ­гүүр нь үлгэрийн баат­руудыг зурвал багачууд сонир­хох байх гэж бодлоо. Хүү­хэд гэдэг сониуч шүү дээ.

-Та уран бүтээлдээ хэзээ орох вэ?

-Уран бүтээлээсээ түр чөлөө аваад байна. Гэхдээ тайзаа орхисон юм биш. Удахгүй шинэ уран бүтээлээрээ мэндчилэх болно.