Ц.БАЯР
Монголын Жудо Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулга олонхын саналаар улиран сонгогдсон бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Итгэл хүлээлгэж байгаа та бүхэнд баярлалаа. Их хуралд ирсэн төлөөлөгчиддөө баяр хүргэе. Өнөөдөр үе үеийн тамирчдын авсан медаль, цаашид авах медаль, үзүүлж байгаа амжилтууд бол үнэхээр та бүхний хөлс хүч, зорилго сэтгэлтэй бүгд холбоотой байдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Манай тамирчид ч бас үүнийг ойлгох хэрэгтэй. Бидэн шиг ахмадаасаа залуучууд хүртэл хамтраад, эв нэгдэлтэй явж байгаа холбоо ховор байгаа гэж би дотроо бодож явдаг. Та бүхний санал дүгнэлт, шүүмжлэлийг хүлээн авлаа. Токёогийн олимпод урьд нь гаргаж байсан амжилтуудаа давтаж гаргая гэсэн бодолтой байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь 2016-2020 оны хооронд Монголын жүдо бөхийн холбоог удирдах юм.
Эх сурвалж:www.polit.mn