Х.ЦОМ

Монгол Улс Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг бөгөөд үүндээ допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг билээ. Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч олон нийтэд зарладаг болсон. Үүний ард маргаан дагуулсан асуудал ч байсаар ирсэн. Тэгвэл энэ жилийн Улсын их баяр наадмаар барилдсан бөхчүүдээс хоёр бөх допингийн шалгалтад бүдэрчээ. Тав болон түүнээс дээш давсан бөхчүүдийн хувьд энэ асуудал яригдана. Одоогоор бөхчүүдийн нэрсийг нууцалж байгаа юм байна. Удахгүй албан ёсоор зарлах аж.

Эх сурвалж: www.polit.mn