Х.ЦОЛМОНЗАЯА
ОХУ улсын нэрт хөгжимчин, Москвагийн Пилармоний гоцлол хийлч Павел Милюков Дуурь Бүжгийн Эрдмийн театрт энэ сарын 9-нд “Соло контцертын үдэш” нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоо хийх гэж байна.
Уг тоглолт нь Монгол Орос орон дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Павел Милюков нь 4 настайгаа хийл хөгжмөөр хичээллэж Москва хотын П.И Чайковскийн нэрэмжит Консерваторитд сурч, Оросын ардын жүжигчин Проф.Владимира Иванов багш дээр төгсөөд одоо урилгаар сургуульдаа ассистент буюу туслах багшаар ажиллаж байгаа арвин их туршлагатай хийлч юм.
Мөн тэрээр одоо Италийн 17-р зууны нэрт утсан хөгжмийн мастер А.Гварнерийн “Ex-Szigeti” мастер хийлийг эзэмшин тоглодог. Энэхүү хийл нь дэлхийд 3 сая еврогоор үнэлэгдсэн Оросын томоохон урлагийн сангаар дамжуулан эзэмшүүлдэг гайхалтай үнэт хөгжим юм.
Мөн тэрээр Франц, Австри, Герман зэрэг дэлхийн 10 гаруй орноор аялан тоглолт хийж хөгжмийн нэрт мастеруудтай хамтран уран бүтээлээ туурвисаар байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn