Б.ЭНХТУУЛ

 Дэлхийн спортын түүхэнд олон шинэ хуудсыг нэмсэн зуны олимпийн XXXI их наадам, “Рио-2016”-д Монголын баг, тамирчид амжилттай оролцоод ирлээ. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш цөөнгүй аав, ээж биднээс биеийн тамирын чанартай сургууль асууж, сурагласан. Тиймээс энэ удааАваргадээд сургуулийг зорьсон юм. Монгол Улсын  нэрийг тив, дэлхийд дуурсгасан, спортын түүхэнд од болон гялалзаж яваа олон шинэ аварга энэ сургуулиас төрсөн. Дээрээс нь улсын хэмжээнд мэргэжлийн багш, дасгалжуулагчид, тамирчдыг бэлтгэдэг чанартай сургуулийн нэг. “Аваргадээд сургуулийн гүйцэтгэх захирал Г.Сүхбаттай ярилцсанаа хүргэе.

 

АВАРГАДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДААД 17 ЖИЛ БОЛЖ БАЙНА

-“Аваргадээд сургууль амжилт бүтээл арвин, туршлагатай сургуулиудын нэг. Шинэ хичээлийн жилээ элсэгч олонтой угтаж байгаа гэж сонссон. Энэ жил хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Танай лицей сургуулийг хот, хөдөөгийн олон эцэг, эхчүүд сонирхох юм. Лицей сургуулиа хэзээ байгуулав гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Юуны өмнө шинэ хичээлийн жилээ угтаж буй нийт оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Манай сургууль Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар, XX зууны манлай аварга, УИХ гишүүнБатлан хамгаалахын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ түүний хамтран зүтгэгчдийн санаачлагаар анх байгуулагдсан. “Аваргадээд сургууль байгуулагдаад 17 жил, лицей сургууль байгуулагдаад 11 жил болж байна. Өөрөөр хэлбэл, манайх цогцолбор сургууль юм. Лицей сургууль маань биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын дунд сургуультай адилхан 12 жилээр ерөнхий боловсрол олгодог. Дээд сургууль нь бакалавр зэрэгтэй, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн магистрын зэрэгтэй судалгаа, шинжилгээны ажилтан бэлтгэж, эрдмийн ажлын анхан шатны цол олгодог.

-Олимпийн дэвжээн дээр монгол тамирчид амжилт гаргах бүрийд спортоор хичээллэх, энэ чиглэлээр суралцах хүүхдийн тоо нэмэгддэг бололтой юм. Хөдөөнөөс танай сургуулийг сонирхсон хүүхэд цөөнгүй утасдсанТиймээс та сургуулиа товчхон танилцуулаач?

-Бид биеийн тамир, спорт болон  боловсрол эрүүл мэндийн салбарт чанартай сургалт, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд хөтөлбөр, сургалтаа шинэчлээд, олон зүйлийг цогцоор нь хийж байна. Тухайлбал, бид дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд улсаас тавьж буй бодлого шаардлагаолон улсын чиг хандлагын дагуу биеийн тамир, спортын салбарын сургалт, судалгааныхаа ажлуудыг чанаржуулаад явж байна. Өнгөрсөн жилээс бид бакалаврын зэрэг олгодог сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилж, иж бүрэн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр үндсэн дөрвөн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, биеийн тамирын багш бэлтгэж байна. Хоёрдугаарт, дасгалжуулагчдыг бэлтгэж байна. Гуравдугаарт, анагаах ухааны салбартай уялдуулж, хөдөлгөөн засал­чийг бэлтгэж байна. Энэ нь дасгал, хөдөлгөөнөөр биеийг эрүүлжүүлдэг маш чухал мэргэжил бөгөөд боловсрол эрүүл мэндийн салбарын  алинд ч  ажиллах  өргөн бололцоотой юм. Дөрөвдүгээрт, энэ хичээлийн жилээс эхлэн бид улсын хэмжээнд хамгийн их эрэлт хэрэг­цээтэй байдаг сургуулийн өмнөх боловсрол олгох багшийг бэлтгэх гэж байна. Энэ мэргэжил нь төгсөөд шууд  ажлын  байртай  байх маш чухал боломжтой нөгөө  талаасаа манай сургууль  багш бэлтгэх иж бүрэн  шаталсан тогтолцоотой болгоод байна. Өөрөөр  хэлбэл  сургуулийн  өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол  иж бүрэн хэрэгжиж  байгаа цогц бодлогын өгөөж бөгөөд энэ мэргэжлээр манай сургуульд элсэн суралцаж насан туршдаа боловсрон шат ахин  суралцах боломжтой юм. Энэ нь манай сургуулийн гол онцлог гэж ойлгож болно

 

ХҮНИЙГ ХҮН БОЛГОХ ЦОГЦ СИСТЕМ МАНАЙД БҮРДЭЖ БАЙНА

-“Аваргадээд сургуу­лийн оюутнууд багш нар­таа их хүндэтгэлтэй хандах юм. Мөн оюутан залуусын биеэ авч яваа байдал нь их төлөв төвшин, дэгтэй  юм. Энэ бас танай сургуулийн сургалтын онцлог уу?

-Хүнийг хүн болгох, хү­мүүжил, төлөвшил, бо­ловсрол мэдлэгтэй болгох нь манай сургуулийн үнд­сэн зорилго. Бид хүнийг хүн болгох асуудалд нэн түрүүнд анхаарлаа хан­дуулж ажилладаг. Учир нь, хүн шиг хүн болсны дараа сурч, боловсрох, түү­гээрээ ажил хөдөлмөр эрхлэх, амжилт олох үүд хаалга аяндаа нээгд­дэг гэдэг амьдралын философи бий.Тиймээс бид сургалт судалгаа, биеийн тамирын үйлчилгээ гэсэн гурван том сургалтад тулгуурлаж сургалтынхаа үйл ажиллагааг нь  явуулдаг

-Монгол Улсын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр танай сургуулийн төгсөгч. Аварга маань олимпийн топ төрлүүдийн нэг болох жудо бөхийн төрлөөр олимпийн аваргын хос медаль авсан тамирчин. Та спортын салбарт амжилттай яваа төгсөгчид, тамирчдаасаа дурьдаач?

-Манай сургууль үе үеийн төгсөгчдөөрөө үргэлж бахархаж байдаг. Тухайлбал Олимпийн их наадмын алт  мөнгөн  медальт, Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар, гавъяат  тамирчин, Улсын  харцага Н.ТүвшинбаярОлимпийн их наадмын хүрэл медальт, дэлхийн  аварга, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Дэлхийн  аварга, гавъяат тамирчин Г.Болдбаатар, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын   мөнгөн  медальт Э.СумъяаДэлхийн аваргын хошой  хүрэл  медальт Т.Мөнхтуяа, Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга                        Х.Дамланпүрэв, Дэлхийн шатрын олимпиадынСангиллын аварга А.Энхтуул, Улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын гарьд М. Баяржавхлан, Ш.Жаргалсайхан, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Н.Батзаяа, Х.Гантулга, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар  зэрэг дэлхий, тив, улсын   хэмжээний олон алдар  цуутай тамирчдыг  төрүүлсэн сургууль.

Үндэсний бөхөөр улсын аваргад багаараа 10 гаруй удаа түрүүлсэн баг, олс таталтын төрлөөр 14 удаа түрүүлсэн шилдэг баг манайд бий. “Аваргадээд сургууль амжилт бүтээл арвин, спортын салбартаа шилдгээр шалгарсан сургууль. Тиймээс манай сургуулийн төгсөгчид ажлын байран дээрээ хөрвөх чадвар сайтай, хөдөлмөрийн зах зээл дээр хэзээ ч гологддоггүй. Төгсөгчид маань биеийн тамир спортын салбарт ажиллахаас гадна батлан хамгаалахын салбар, төрийн албанд амжилттай сайн ажилладаг.

-Танай лицей сургууль эцэг, эхчүүдийн анхаарлыг их татах юм. Хүүхдүүд нь төгсөөд шууд дээд сургуульдаа дэвшин суралцах боломжтой юу. Хоёрдугаарт, сайн тамирчдыг бэлтгэхийн тулд ингэж багаас нь бэлтгэх нь илүү үр дүнтэй байдаг уу?

-Манай лицей сургууль биеийн тамир, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Төгсөөд дээд сургуульдаа кредит цагийн хөнгөлөлттэйгөөр сурах боломжтой. Сургууль төгсч байгаа боловсон хүчнээ бид улам чанаржуулахын тулд төр засгаас тавьж буй бодлого, шаардлагын дагуу биеийн тамир, спортын салбарт магистр, доктор бэлтгэх, судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, эрдэмжүүлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бакалавр зэрэгтэй төгсөгчдөө магистрт үргэлжлүүлэн суралцах боломжийг нээж өгсөн. Мөн манай сургуулийн гол онцлог бол бид сургуулийнхаа гадаад, дотоод харилцааг эрчимтэй өргөжүүлж байгаа. ОдооАваргадээд сургууль гадаадын 10 гаруй сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээр сургуульд багш нарынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудынхаа хамтарсан бэлтгэл, сургуулилтыг  хангах зэргээр хамтран ажилладаг. Мөн дотоодынхоо салбар сургуулиудтай МҮОХ, МҮБХ, биеийн тамир спортын хороод холбоодтойгоо үр ашигтай  хамтран ажиллаж байна.

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Мэргэжлийн дасгал­жуу­лагч багш, тамирчдыг бэлтгэдэг сургууль боловсон хүчин, багш сайтай байх хэрэгтэй. “Аваргадээд сургууль одоогоор хэдэн багштай байна?

-Өнгөрсөн хичээлийн жилдАваргадээд сур­гууль үндсэн 40 гаруй багш­тай сургалтын үйл ажил­лагаагаа явуулсанҮүн дээр цагийн багш нараа нэмбэл нийт 50 гаруй багш бий. “Аваргадээд сургуулийн үндсэн багш нарын ихэнх нь спортын салбартаа Монгол Улсдаа номер нэг, багш дасгалжуулагчид байдаг. Тухайлбал, гавъяат дасгалжуулагч Х.Нямшир, Г.Пүрэв-Очир доктор улсын  начин Б.Адъяахүү, дэд профессор докторант А.Элбэг, Б.Эрдэнэчимэг, ахлах багш Я.Алтанцэцэг, Б.Энх-Амгалан спортын мастер Г.Энхтуяа, Г.Ундрах Т.Цэнд Л.Амартүвшинмагистр Х.Отгонтуул, Ч.Энхтөр нарын олон шилдэг багш нар ажиллаж байна. Олимп, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан олон аварга төрсөн нь манай багш нарын чадварлаг сургалттай шууд холбоотой. Дэлхийн аварга, олимпийн аварга олон мастерууд бүгд эндээс төрсөн. Манай сургуулиас Монгол улсын анхдагчид 10, Хөдөлмөрийн баатар -3, ардын болон гавъяат  цолтон 18, олон улсын спортын мастер 50 гаруй, спортын мастер, дэд мастерууд 100 шахам, улс  аймгийн цолтой бөхчүүд 200 шахам төрсөн, энэ бол маш том амжилт.

Манай сургууль  бөхийн чиглэлээс гадна спортын салбарын бүхий л чиглэлээр сургалт явуулж олон шилдгүүдийг төрүүлээд  байна. Жишээ нь, хөнгөн атлетик, гандболоор улсын аваргын алт, мөнгөн медальтай, олс таталтаар Азийн аваргын хошой мөнгөн медальтай, Аялал болон бүжгийн спортын тамирчид, паралипмийн тамирчид бас чамгүй сайхан амжилтууд үзүүлж  байна.

 

АВАРГАДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВЬ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

-“Аваргадээд сургууль элсэгчиддээ ямар шаардлага тавьдаг вэ. Биеийн тамир, спортынхоо чиглэлээр өмнө нь аймаг, орон  нутгийн тэмцээнд амжилттай оролцсон байх ёстой гэсэн шалгуур тавьдаг уу. Хоёрдугаарт, тив, дэлхийн томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тохиолдолд оюутнуудаа хэрхэн урамшуулдаг вэ?

-“Аваргадээд сургууль 2020 он хүртэл хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн. Мэргэжлийн хяналтын газраас хамгийн эрсдэл багатай, шаардлага хангасан сургууль гэж үнэлэгдсэн, өөрийн гэсэн урамшууллын системтэй сургууль. Урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, дээгүүр байр эзэлсэн тохиолдолд, мөн сурлагаараа тэргүүлсэн тохиолдолд оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 10-100 хүртэлх хувиар хөнгөлж өгдөг. Өөрөөр хэлбэл, спорт болон сурлагаараа тэргүүлсэн оюутанАваргадээд сургуульд 100 хувь төлбөргүй суралцах боломжтойЖишээ нь бид өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд, дээрх болзолыг хангасан оюутнууддаа 30 гаруй сая төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн.

-Танай сургууль өөрийн гэсэн хичээлийн байртай, сургалтын бааз, орчин нөхцөл нь сайн юм. Ялангуяа, холоос ирж суралцдаг оюутнууд дотуур байранд амьдрах боломжтой. Энэ их олзуурхууштай санагдсан?

-Манай сургууль өөрийн гэсэн хоёр том корпус бүхий өөрийн байртай. Дөрвөн том төрөлжсөн заалтай. Арав гаруй төрөлжсөн кабинет, хоёр лабораторитой. Биеийн тамирын сургуулиуд дундаа номер нэгт тооцогдохоор материаллаг бааз сайтай. Оюутнуудынхаа эрэлт хэрэгцээг хангасан  дотуур байр, интернэт кабинет, компьютерийн лабораторитой. Номын сандаа 10 мянга шахам номтой. Товчхондоо манай сургууль оюутнуудынхаа хэрэгцээ шаардлага, тав тухтай суралцах нөхцөл бололцоог хангасан сургууль.

 

СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ДАГНАСАН ЛИЦЕЙ СУРГУУЛЬ ГАНЦХАН МАНАЙД БИЙ

-Биеийн тамирын сур­гуульд суралцдаг залуусын булчин нь хөг­жихөөс тархи нь хөгждөггүй гэж ярьж шүүмж­лэх хүн таардаг. Гэтэл танай сургууль дэр­гэдээ гадаад хэлний гүнз­гий­рүүлсэн сургалттай лицей сургуультай. Төгсөгчид нь эх­нээсээ тив, дэлхийд нэр алдраа гайхуулсан, УИХ-д хүртэл суучихсан явна. Энэ гайхалтай зүйл шүү?

-Лицей сургууль маань байгуулагдаад 11 жил болж байна. Гадаад хэл, биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай гэдгийг түрүүнд яриандаа дурьдсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хичээлийг ерөнхий боловсролын сургуулиас арай түлхүү үздэг гэсэн үг. Энэ нь нэг талаараа спортын авьяастай хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь нээж өгч байгаа юм. Манай лицей сургуулийн сурагчид дан ганцхан биеийн тамирын дээд сургуульд суралцах бус, бусад их, дээд сургуульд ч гэсэн өөрийнхөө сонирхсон мэргэжлээр суралцах боломжтой. Үүгээрээ их давуу талтай. Англи хэлийг түлхүү үздэг. Спорт бол даяарчлагдсан мэргэжил. Тэр утгаараа гадаад хэлний мэдлэг тамирчид, дасгалжуулагчдад хамгийн түрүүнд хэрэг болдог. Гадаад, дотоодод хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох үеэр тамирчин хүн дасгалжуулагч багш­тай­гаа танилцах, дасгал сур­гуулилтын үеэр харил­цан санал солилцох шаард­лага зайлшгүй гардаг. Тий­мээс аль нэг хэлийг маш сайн эзэмсэн байх шаард­лагатай. Ер нь бол хүнээр хүн хийнэ, зөв хүн бол­гож өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг хүүхэд байхаас нь эх­лээд боловсрол мэдлэгт нь анхаарах хэрэгтэй гэсэн үг. Эзэмшсэн мэдлэг, боловс­рол өндөр байна гэдэг спорт төдийгүй  амьдралын  аль ч салбарт амжилт гаргахад маш чухал нөлөөтэй. Биеийн тамир спортын салбарт мэдлэг боловсрол өндөр бөхчүүд, тамирчид олон бий. Дээрээс нь манай сургуульд хичээл зааж буй багш  нар маань бүгд спортын салбартаа амжилт гаргасан, сор болсон хүмүүс хичээл зааж байгаа нь хэн хүнд олдоод байдаггүй ховорхон боломж.

-Гадаад хэл, биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай гэхээр хэддүгээр ангиасаа элсэлтээ авдаг вэ. Аймаг, орон нутгийн хүүхдүүд сонирхож байгаа байх?

-“Аварга” дээд сургуу­лийн дэргэдэх лицей сур­гуульд 10, 11, 12 дугаар ан­гийн хүүхдүүд элсэн сурал­цах боломжтой. Энэ сургууль маань 4-6 бүлэгтэй хичээл­лэдэг. Одоогоор манай лицей сургуульд аймаг, орон нутгаас ирж суралц­даг хүүхэд цөөнгүй бий. Гэр орноосоо хол, хөдөө­нөөс ирсэн хүүхдүүд бүгд сургуулийнхаа дотуур бай­ранд суух боломжтой. Су­рагчдын байр тусдаа бай­даг, оюутнуудтайгаа холилд­доггүй. Сургалтын төл­бөр нь харьцангуй хямд. Дээрээс нь улсын хэм­жээнд спортын чиглэлээр даг­насан лицей сургууль ганц­хан манайд байдаг. Сур­­галтын чанар сайн, да­раа нь дээд сургууль руугаа дэвшин суралцах бо­ломжтой. Тиймээс эр­дэм номын, их спортын ца­гаан өргөө болсон Аварга сур­гууль “сурсан шиг сурч,  ажил­ласан шиг ажил­лахыг” хүссэн хүн болгонд  нээлттэй.

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин