Д.ОЮУН

 Монголд цаасан урла­лыг хөгжүүлэхээр санаа шулуудсан Д.Одгэрэлийн “Нөхрөөсөө салаагүй бол гоё бүтээлүүд төрөхгүй бай­сан” гарчигтай ярилц­лага энэ сарын 1-нд “Зууны мэдээ” сонины  ¹228 ду­гаарт хэвлэгдсэн билээ. Манай сонины нэгэн ун­шигч түүнд туслахаар бол­сон баярт мэ­дээг дуулгасан юм. “Алдарт эзэн Есүс Хрис­­тийн чуул­ган”-ы 13 дугаар хорооллын сал­барын­хан түүнд туслаж хичээлийн танхим гаргаж өгөхөөр шийджээ. Үүний зэрэгцээ итгэгчдийн болон бусад хүүхдийг түүний цаасан урлалын хичээлд хамруу­лах хүсэлтийг тэд тавьжээ. Итгэгч н.Нацаг­дорж, “Хүүхдүүдийн зур­гийн  авьяасыг хөгжүүлэх гэж бид эрэл хийж явсан юм. Олигтой багш ч ол­дохгүй санааширч байлаа. Харин танай сонинд гарсан цаа­сан урлаач Д.Од­гэрэлийн ярилцлагыг ун­шаад хамт­ран ажиллахаар шийдлээ. Хүүхдүүдэд хө­дөл­мөрийн хичээл гэж ор­дог доо. Яг л тийм хичээ­лээр багачуудад шинэ, содон зүй­лийг заах санаатай явсан. Бид эрсэн хүнээ танай со­ни­ноос оллоо. Манай салбар нийт 200 гаруй ам метр талбай бүхий өрөө­нүүдтэй. Тэнд нэг өрөө гаргаад хичээ­лийн танхим болгож тохи­жуулах са­наатай байна. Манай сүм Улаан­баатар хотын хэмжээнд таван сал­бартай. Түүний нэг нь 13 дугаар хороололд байрладаг манай салбар юм” гэж ярилаа.

Ярилцлагын маань зочин Д.Одгэрэл өнгөрсөн хэд хоногт уран бүтээлээ туурвиж, уралдаан тэм­цээнд оролцоод бас л завгүй сууна. Тэрээр Со­лон­госын Цаа­сан урлалын холбооноос энэ сарын 5-6-нд Улаан­баатар дээд сур­гууль дээр зохион бай­гуул­сан үзэсгэ­лэнд өөрийн бүтээлүүдээ дэлгэж Гран при шагналыг хүртсэн байна.